Парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгох технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт өнөөдөр эхэллээ.
УИХ-ын Тамгын газар, Азийн сан, Анрид медиа хамтран зохион байгуулж буй тус хакатонд 32 багаас шалгарсан 10 баг оролцож байна. Оролцогчид 24 цагийн хугацаанд парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудлуудад технологийн шийдэл боловсруулах юм.
Тэдний ажиллах үндсэн чиглэл нь парламентын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой хүргэх, иргэдийн санал хүсэлтийг үр дүнтэй боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг хүртээмжтэй болгох, парламентын дотоод үйл ажиллагааг технологийн тусламжтай хөнгөвчлөхөд чиглэж байна.
Мөн оролцогчид хиймэл оюун ухаан ашигласан шийдэл боловсруулахдаа мэдээллийн эх үүсвэр, нууцлал, аюулгүй байдал, хүний хяналт зэрэг асуудлыг хамтад нь авч үзэх зарчим баримталж байгаа аж.
Хакатоны хөгжүүлэлт есдүгээр сарын 26-ны 09:00 цаг хүртэл үргэлжилж, багууд боловсруулсан шийдлээ шүүгчдийн багт танилцуулна. Шилдгүүдийг мөн өдөр тодруулах юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт хакатоны нээлтийн үеэр парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойг онцолсон байна.