Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ.
Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг 2026 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
Жеффри Эпштейн нь Америкийн санхүүч байсан боловч насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт орж байжээ. Тэрээр 1953 онд Нью-Йоркт төрж, санхүүгийн салбарт ажиллан их хэмжээний хөрөнгө хуримтлуулж, улс төрчид, бизнесмэн, алдартнууд зэрэг нөлөө бүхий хүмүүстэй өргөн хүрээний холбоотой байжээ. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.