gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.27
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Увс аймагт айлын хотонд ойртож, машин эвдэлсэн баавгайг агнажээ

Б.Мөнхчимэг
Нийгэм
4 цаг 39 минутын өмнө
Twitter logo

Увс аймгийн Малчин суманд айлын хотонд ойртож, эд хөрөнгөд хохирол учруулан, улмаар иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн баавгайг агнасан гэж Увс аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн нутаг дэвсгэрийн долоон суманд баавгай үзэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах, баавгайн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.
Ажлын хэсгээс нөхцөл байдлын талаар есдүгээр сарын 21-нд Байгаль орчны яаманд албан бичгээр хүргүүлж, шаардлагатай тохиолдолд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэл, арга хэмжээний талаар зөвлөмж авах хүсэлт тавьсан байна. Улмаар Засгийн газрын есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд 1-3 тооны баавгайг цагдаагийн байгууллагын хяналт дор агнах зөвшөөрөл олгожээ. 
Харин өнөө өглөө /2026.09.27/ Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр Малчин сумын нутагт баавгай айлын хотонд орж, гэрийн эзэд машиндаа нуугдах үед дайрч, машиныг эвдсэн талаар мэдээлсэн юм. Тэгвэл 15:00 цагийн үед айлын хотонд орж ирсэн уг баавгайг агнасан гэж Увс аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Увс аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн албан бичигт:
       - нэг нас хүрээгүй бамбарууш болон бамбарууш дагуулсан эм баавгайг агнахгүй байх;
       - агнасан баавгайгаас идэш тэжээлийн нөхцөл байдлын судалгааны дээж авах, морфологийн хэмжилт хийх, холбогдох акт үйлдэх;
       - хүрэн баавгай орж ирж буй байршил, чиглэлийг тогтоож, мониторинг хийх;
       - хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх;
       - баавгайг суурьшлын бүс рүү дахин орж ирэхээс сэргийлэх;
      - үндсэн тархац нутагт нь биотехникийн арга хэмжээ зохион байгуулах чиглэл өгсөн байна. Мөн авсан арга хэмжээний талаарх тайлан, мэдээллийг долоо хоног бүр ирүүлэхийг үүрэг болгожээ.

Харин эдгээр чиглэлийн дагуу Увс аймагт одоогоор ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, баавгайг суурьшлын бүс рүү орж ирэхээс сэргийлэхэд ямар арга хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Мөн уг баавгайг устгахаас өмнө үргээх, барих, өөр аргаар аюулгүй шилжүүлэх гэж оролдсон эсэх, эдгээр хувилбар боломжгүй байсан бол ямар үндэслэлээр боломжгүй гэж үзсэн талаар тодорхой мэдээлэлгүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан