“Улаанбаатар түншлэл-2026” олон улсын экспод “Айсмарк” ХХК-ийн 30 жилийн түүхтэй “Бамбар” брэнд экспортын амжилт, бүтээгдэхүүний чанар, үндэсний онцлог бүхий үнэ цэнээрээ үнэлэгдэн “Шилдэг экспортлогч бүтээгдэхүүн”-ээр өргөмжлөгдлөө.
Үндэсний уламжлалт амтыг илэрхийлэгч, “Айсмарк” компанийн ууган брэнд “Бамбар” нь анх 1996 оноос торхтой сүүн зайрмаг хэлбэрээр хэрэглэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй. Улмаар 2003 онд орц найрлага, савлагаагаа шинэчилж, Монголчуудын уламжлалт аарцны амтыг шингээсэн иштэй зайрмаг болон хөгжжээ.
Монголчуудын уламжлалт аарцны амтыг орчин үеийн дэвшилтэт технологи, олон улсын чанар стандарттай хослуулан бүтээсэн тус брэнд нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн үндэсний брэндүүдийн нэг юм. Тус брэнд 30 жилийн турш амт, чанараа хадгалж, “Нэг амт – Нэг стандарт” бодлогын хүрээнд үйлдвэрлэгдсээр иржээ.

Үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш “Бамбар” брэнд нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, жил бүрийн борлуулалтын судалгаагаар хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэгээр тогтмол шалгарч зах зээлээ тэргүүлсээр байна. Өдгөө тус брэнд нь экологийн цэвэр аарцан суурьтайгаас гадна гүзээлзгэнэ, чацаргана, манго, иогурт зэрэг нэмэлт орцуудаар баяжигдан, нийт 6 нэр төрлөөр зах зээлд худалдаалагдаж байна.
2026 онд “Бамбар” брэнд 30 жилийн ойгоо тохиолдуулан 2D Limited Edition бүтээгдэхүүнээ танилцуулж, олон жилийн турш хамт байсан үнэнч хэрэглэгчдэдээ онцгой бэлэг барилаа.
“Бамбар” брэнд зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй олон улсын хэрэглэгчдэд Монголын уламжлалт амт, үндэсний үйлдвэрлэлийн чанарыг таниулан 2023 оноос БНХАУ-ын зах зээлд амжилттай экспортлогдож эхэлсэн бөгөөд өдгөө экспортын чиглэлээ тогтвортой үргэлжлүүлэн, олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлсээр байна.
30 жилийн түүх — дэлхийд танигдах Монгол амт.