Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумын ногоочидтой уулзжээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай тариалан” төсөл хэрэгжиж барилга, систем суурилуулалтын ажил 2021 оноос эхэлсэн. Сайд Ц.Идэрбат уг төслийн услалтын систем суурилуулах дэд төслийн барилга, бүтээн байгуулалтын явцтай танилцаж, усалгаатай хүнсний ногооны тариаланг эрхлэх ногоочдын саналыг сонсов.
Тэрбээр өнгөрсөн тав, зургаадугаар саруудад орон нутагт ажиллах үеэрээ төслийн ажилтай танилцаж, услалтын системийн бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, ил хийцтэй эргийн ус татамжийн барилга, насос станц, хуваарилах хоолой, бороожуулагч, хамгаалалтын хашаа, ногоон зурвас зэргийг байгууламж тус бүрийн гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, наймдугаар сарын 30 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхийг чиглэл болгожээ.
Гэвч төслийг гүйцэтгэгч “Жинсийн орой” ХХК хүн, хүч дутагдалтай, барилга, бүтээн байгуулалтын ажил нь удаашралтай байгаад ногоочид шүүмжлэлтэй хандлаа.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар Дулааны талын услалтын системийг суурилуулах ажил тодорхойгүй шалтгаанаар хугацаанаасаа хоцорч байгаа нь Азийн хөгжлийн банкнаас долоон аймгийн 10 суманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай тариалан” төсөл үр дүнтэй эсэхэд хөрөнгө оруулагч эргэлзэхэд хүргэж байна гэлээ.
Ц.Идэрбат сайд гүйцэтгэгч компани хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах үндэслэлтэй гэдгийг анхааруулж, долоо хоногийн дараа ХХААХҮЯ-ны Нэгдсэн төслийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд болон Хэрлэн сумын удирдлага, ногоочдын төлөөлөл, “Жинсийн орой” компанийн удирдлагуудтай уулзахыг чиглэл болгов.
Дараа нь ургац хураалтын явцтай танилцан, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Мөрөн сумын хэмжээнд нийт 250 га эргэлтийн талбайтай. Энэ жил 112 га талбайд хүнсний ногоо, үүний 45 га-д нь цагаан саримс тариалсан байна. Тус суманд тариалдаг цагаан саримс улс даяар алдартай брэнд бүтээгдэхүүн болжээ. Мөрөн сумын ногоочид энэ сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлд болох “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцоно.
Тэд ургацаа хурааж эхэлжээ. Ногоочдын хувьд Тариаланчдын нэгдсэн системийн бүртгэл, ургац хураах машин техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, төмс, хүнсний ногооны борлуулалт, хадгалалт, тээвэрлэлт, зоорь, агуулахын хангамж, усалгааны системийн талаар саналууд хэлэв.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ жил нийт 54,6 га талбайд төмс, 40,1 га талбайд хүнсний ногоо тариалжээ. “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай тариалан” төсөл хэрэгжсэнээр төмс, хүнсний ногоо тариалах талбай долоо дахин нэмэгдэх юм. Хэрлэн сумын Дулааны тал услалтын систем нийт 700 га талбайг хамрах бөгөөд уг талбайг нийт 88 иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байна.