УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Төсвийн тодотгол гэдэг байгаа төсвийнхөө хүрээнд оруулж ирдэг байхад алдагдлаа нэмээд оруулж ирсэн байна. Ийм төсвийг УИХ батлах юм болов уу. Хуульдаа захирагдаж тодотгол хийдэг болохоос хууль өөрчил өө, амьсгаанууд аа гэж төсөв тодотгодоггүй.
Ямар солиотой амьтан та нарын дээр гарчихаад үймээлээд эхлэв ээ. Төсвийн орлого бүрдээгүйн төлөө галзуурч байна. Тэр орлогыг өмнөх Занданшатарын Засгийн газар аваад идсэний төлөө та нар галзуурсан төсвийн шинэ бодлого руу шилжиж байна. Энэ бодлого биш, Сангийн яамныхан хараад сууж болж байгаа юм уу. Төсөв санхүүгийн бодлого онолын хувьд ингэж явах ёстой гэж ярих хүн Сангийн яаманд үлдээгүй юү? Та нар мах, шатахуун нөөцлөх сав барина гэж байна. Тэр савнууд чинь хоосон байна, явж үз.

Сангийн сайд З.Мэндсайхан, Тодотгол хийх үндсэн зарчмын дагуу л тодотгол хийж байна. Төсвийн захирагч нарын төсвийн хооронд зохицуулалт хийх шаардлага үүссэн. Өнгөрсөн жил 2026 оны төсвийг батлахдаа Засгийн газар цалин нэмэхгүй гэж оруулж ирсэн. УИХ дээр цалин нэмсэн, нэмэхдээ зардлыг нь тавихгүй баталчихсан. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд тодотгол оруулж ирж байна.
Дараагийн шалтгаан нь таны хэлээд байгаа хоосон савнуудыг дүүргэх, стратегийн нөөц бүрдүүлэх гэж тодотгол дээр зардлаа багасгаж, удирдаж болох хэсгээ энэ чиглэлийн хөрөнгө оруулалт болгон өөрчилж байна. Дэлхий нийтээр гарч буй геополитикийн нөхцөлийг бид удирдаж чадахгүй. тэндээс үүдсэн үнийн өсөлтийг бид хянаж чадахгүй. Сангийн яамны төрийн албан хаагчид мэргэжлийн ажлаа хийж байгаа. Улс төр ярих гэж байгаа бол та надтай ярь. Үүнийг хариуцах гэж би сайдаар ажиллаж байна.
Хүнсний ногоо инфляцын 13 хувийг бүрдүүлж байна. Үүний 50 хувийг дотоодод тарьж ургуулдаг хүнсний ногооны үнийн өсөлт эзэлж байна. Тиймээс улирлын хомсдолтой үед нь нөөцөөрөө зорилтот бүлгийн иргэдийнхээ хэрэглээг дэмжих бодлого барьж байна.
300 мянган тонн түлш хадгалах савтай болъё гээд ажлыг зунжин хийлээ. ААН-үүд 200 мянган тоннын багтаамжтай савыг нь бариад байна. Бид нар бензин үйлдвэрлэдэггүй учир нөөцлөх саваа л бэлдэж таарна шүү дээ.
Л.Гантөмөр, 200 мянган тонн шатахуун агуулах сав барьсан гэж чи худлаа ярьж байна. Ийм хурдан сав барьдаг хэн байгаа юм?