gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Г.Саруулсанаа
Улс төр
5 цаг 4 минутын өмнө
Twitter logo

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа.

Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.

Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ. Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.

Их хааныхаа музейг байгуулж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон.

Тэгвэл энэ удаа Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалж байна.

Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм. Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан их хааны түүхэн үйл хэрэг, алдар гавьяаг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг билээ. Их Эзэн Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Тиймээс дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үйл хэргийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их хаанаараа овоглосон монгол хүн, иргэн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ. Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг улс Монголынхоо баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлэн бүтээн залж, алдаршуулан мөнхжүүлж байна.

Цаашид аймаг бүр байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, нутгийн онцлогтой уялдуулан Шүтээн хөргийг бүтээн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх учиртай. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан-Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг ийнхүү ёслол төгөлдөр нээж байна.

Их Эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай. Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа.

Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан