Байр орон сууцны бункер 2–3 хоног хүрэлгүй дүүрч, хальж асгарсан хог нь гудамжаар хөглөрч, үнэр танар нь иргэдийг бухимдуулдаг байдал Улаанбаатарын орон сууц, хорооллуудад түгээмэл.
Түүнчлэн нийслэлийн ахуй, үйлдвэрлэлийн гаралтай бүхий л хог хаягдлыг цуглуулж, Улаан чулуутын хогийн цэгт булдаг арга өдгөө ч шүүмжлэл дагуулж, шийдэл хүлээсээр байгаа билээ. Тэгвэл Чингэлтэй дүүрэг ухаалаг хогийн саваар дамжуулан хог хаягдлын менежментээ шинэчилж эхлээд байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэлээс тодрууллаа.
"НЭГ ХОГИЙН САВЫГ СУЛЛАХАД ДУНДЖААР 15 МИНУТ ЗАРЦУУЛЖ БАЙНА"
- Ухаалаг хогийн сав ашигласнаар хог ачих, тээвэрлэх ажиллагаанд яг ямар өөрчлөлт гарч байна вэ?
- Энгийн бункерт хаягдсан, ил задгай үүссэн хогийг цэвэрлэхийн тулд одоогоор 2-3 ачигч, хүрзээр цэвэрлэдэг. Дээрээс нь том оврын машинаар ачиж, тээвэрлэдэг. Ингэж гар аргаар хог ачихад нэг байрны бункерийг багадаа 40-60 минутад ачдаг юм. Харин ухаалаг хогийн савыг суллахад дунджаар 15 минут л болж байна.
Ухаалаг хогийн савны бункерийн багтаамж 3 м.куб хэмжээтэй. Хогийн төрөл, овор хэмжээ, жингээс шалтгаалаад сав дүүрэх хугацаа харилцан адилгүй байгаа ч сав дүүрсэн даруйд мэдээлэл нь системд ирдэг. Мэдээлэл ирмэгц тусгай зориулалтын тоноглол бүхий машин шуурхай очиж, хогийг ачиж байна.
Хог хаягдлын менежментээ одоо л шинэчлэхгүй бол үр ашиггүй өндөр зардал гарсаар байх болно.
- Ухаалаг хогийн сав орчны бохирдол, эрсдэлийг бууруулна гэлээ. Энэ талаар тодруулж өгөөч?
- Өмнө нь орон сууцны бункерт хаягдсан хогоос өмхий үнэр гарч байгаа талаар гомдол ирж, санамсаргүй шидсэн тамхины ишнээс болж гал гарах тохиолдол ч цөөнгүй бүртгэгддэг байсан. Одоо бол хогийг газар доорх бункерт цуглуулж, тусгай төхөөрөмжөөр өргөж, доод хэсгээрээ нээгдэн хогоо сулладаг болсон. Газар доорх байгууламж учраас орчны эрүүл ахуйд ч сайнаар нөлөөлж байна.
Ингэснээр ажиллах хүч, шатахуун, тээвэрлэлт болон ил задгай хог цэвэрлэхтэй холбоотой зардлыг урт хугацаанд бууруулна. Анхны хөрөнгө оруулалтыг 4–5 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолсон. Тэгэхээр өнөөдөр зөвхөн хогийн савны үнийг харах биш, цаашид хогийн менежментэд ямар зардал хэмнэх вэ гэдгийг бүхэлд нь харах хэрэгтэй.
Хог хаягдлын менежментээ одоо л шинэчлэхгүй бол дахин боловсруулж, мөнгө олох боломжтой зүйлс хяналтгүйгээр хаягдаж, тэдгээрийг ачиж тээвэрлэх, устгах зэргээр дүүрэгт үр ашиггүй өндөр зардал гарсаар байна. Тиймээс менежментээ сайжруулах замаар урт хугацаандаа зардал бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа.
- Иргэд ухаалаг хогийн савыг хэр хүлээн авч байна вэ?
- Анх 2024 онд туршилтаар хоёр хогийн савыг байрлуулж байсан юм. Энэ туршилт олны анхаарлыг татсан. Бид жил бүрийн төсөв батлах, ямар төсөл ажил эхлүүлэх талаар иргэдээс ирсэн санал хүсэлтийг тусгадаг. Хороодоос ирүүлсэн саналыг харахад 160 гаруй байршилд далд хогийн сав суурилуулах хүсэлт ирсэн юм. Үүнд үндэслэн 2024, 2025 онд үе шаттайгаар нэмж 72 ухаалаг хогийн савыг суурилуулсан.
Ухаалаг хогийн савтай болсон орон сууцны айлууд эергээр хүлээн авч, хэрэглээндээ хэвшүүлэхдээ таатай хандаж байна. Иргэдтэй уулзалт хийж, дараагийн жилийн төсөв боловсруулах санал авах үеэр ухаалаг хогийн савыг өөрийн байр, хороололдоо суурилуулах хүсэлтүүд ч их ирж байна.
- Ухаалаг хогийн савны хэрэглээг хэрхэн бүртгэдэг вэ?
- Нийт 5290 иргэн, аж ахуйн нэгжид ухаалаг хогийн сав ашиглах эрх олгож, чип карт тараасан. Ашиглаж эхэлснээс хойш иргэд давхардсан тоогоор 140,339 удаа картаа уншуулж хогоо хаясан байна.
Систем дээрх мэдээллээр өчигдөр гэхэд 756 иргэн хог хаясан байна. Найман хогийн сав дүүрсэн тухай мэдээлэл системд ирж, тухайн савнуудын хогийг очиж ачсан нь энд харагдаж байна. Энэ мэтээр мэдээлэл ил тод байршдаг болж байгаа юм. Цугларсан дата мэдээлэлдээ тулгуурлан цаашдын хог хаягдлын менежментээ төлөвлөх боломжтой.