gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

А.Анужин
Улс төр
2026-05-20
Twitter logo

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 минутад эхэлсэн.

Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр Ч.Анар дарга танилцууллаа. Эхлээд “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав дэд хорооны хуралдаанд дараах мэдээллийг танилцуулсан юм.

“Ухаалаг засаг-2” төсөл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 30-ны хугацаанд хэрэгжих юм байна. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам юм. Төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэн тэргүүнд дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх, удаад нь дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх юм.

Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, дөрөв дэх нь төслийн удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх хэмээн танилцууллаа.

“Ухаалаг засаг 2” төсөл хэрэгжүүлэх нэгж нь 8 хүний орон тоотой байсан Сангийн яамнаас гарсан холбогдох чиглэлийн дагуу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болж зохион байгуулагдаад 2025 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Дэд төслийн бэлтгэл ажил багагүй хугацаа шаарддаг болохыг мэдээлэлд онцлоод “Техникийн баримт бичиг боловсруулахад дунджаар 90-126 хоног зарцуулдаг. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 151-182 хоног зарцуулж байна. Энэхүү төсөл эхэлснээс хойших 2.5 жилийн хугацаанд Дэлхийн банкны дунд хугацааны үнэлгээний хүрээнд “Ухаалаг засаг 2” төсөлд тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх үр дүнг сайжруулах зөвлөмж ирүүлсэн.

Төсөл хэрэгжих хугацаанд хүний нөөцийн тогтворгүй байдал нь төслийн хэрэгжилтэд тасалдал, институтийн ой санамжийн алдагдал, гүйцэтгэлийн чадамжийн хангалтгүй байдлын шалтгаан болж байна. Улмаар шинээр ажилтнуудыг дадлагажуулах, туршлагажуулах боломжийг бууруулсан гэж тус зөвлөмжид дурдагдсан байсан” гэв.

Танилцуулгад дурдсанаар, төслийн хүрээнд 57 арга хэмжээ төлөвлөсний 50 нь гэрээ байгуулах, 7 нь чадавхжуулах арга хэмжээ юм байна. Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтдоо Дэлхийн банкнаас зөвшөөрөл авсан 49 арга хэмжээ байгаа бол 1 арга хэмжээний техникийн даалгаврыг эцэслэхийг хүлээж аж. Нийтдээ 41 худалдан авалт зохион байгуулж байгаа бол 29 гэрээ байгуулаад, 20 гэрээг хэрэгжүүлж дууссан байна.

“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн, Р.Батболд, Ч.Анар нар төслийн хэрэгжилт, үр дүнгийн үзүүлэлт, мэдээллийн сангийн давхардал, дижитал системийн өртөг тооцох аргачлал, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дэд хорооны дарга Ч.Анар үг хэллээ.

Тэрбээр, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн худалдан авалт, дэд бүтцийн уялдааг хангах асуудал чухал байгааг тэмдэглэв. Мөн цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн технологийн программ хангамж, дэд бүтэц, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороонд тухай бүр танилцуулж байх, түүнчлэн хууль, эрх зүй болон Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулахдаа мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээтэй холбоотой саналыг нарийвчлан тусгаж ажиллах чиглэл өгөв. Ийнхүү “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.  

Дэд хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх долоо хоногийн хуралдаан хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан