Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу тавдугаар сарын 13-нд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулав.
Иймд иргэд, малчид та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж:
⚠️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
⚠️Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
⚠️Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
⚠️Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулав.