Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар Олон улсын Ротари клубын төлөөлөл болох Кавагое Ротари клубын Ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар яаралтай тусламжийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож цаашдын хамтын ажиллагааг дараах чиглэлээр явуулахаар төлөвлөж байна. Үүнд:
- Түргэн тусламжийн тоноглогдсон автомашины хэрэгцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
- Алслагдсан дүүргүүдийн яаралтай тусламжийн хүртээмжийг сайжруулах
- Яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, тасралтгүй сургах, хөгжүүлэх
- Орчин үеийн дэвшилтэт технологи, инновацыг яаралтай тусламжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд жилд дунджаар 450 мянга орчим дуудлага ирдэг бөгөөд нийт дуудлагын:
- 67 хувьд нь 0–20 минутын дотор
- 25 хувьд нь 21–40 минутын дотор хүрч үйлчилж байгаа ажээ.