Өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн иргэн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх шаардлагатай үе байв. Энэ нь орон нутгийн иргэдийн хувьд Улаанбаатар хот руу зорчих, зарлуулах зэрэг цаг хугацаа, зардал ихээр шаардаж, явдал чирэгдэл үүсгэх нь бий.
Тиймээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж, https://zar.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжийг бүрдүүлжээ.
Улсын бүртгэлийн байгууллага болон түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг нээлттэй мэдээллийн санд байршуулан, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нээлттэй мэдээллийн санд зар оруулах боломжтой болжээ.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар