gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чарли Киркийг хөнөөсөн гэх сэжигтэн өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Б.Нямдарь
Дэлхийд
Өчигдөр
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
Өчигдөр
Чарли Киркийг хөнөөсөн гэх сэжигтэн өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 23 настай залуу буруугүй гэдгээ мэдэгдсэн ч түүнийг цаазаар авах ял яригдаж эхэллээ.

АНУ-ын Юта мужийн шүүхэд консерватив үзэлтэй идэвхтэн, Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй 23 настай Тайлер Робинсон өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байна.

Юта мужийн шүүхийн шүүгч Тони Граф мягмар гарагт Робинсоныг хүнд хэлбэрийн хүн амины хэрэгт шүүхээр оруулах хангалттай нотлох баримт бий гэж үзжээ. Ингэснээр прокурорууд түүнд цаазаар авах ял оноолгохоор хүсэлт гаргах боломжтой болж байгаа юм.

2026 оны 9-р сарын 1-нд АНУ-ын Юта мужийн Прово хотын шүүхэд Чарли Киркийг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Тайлер Робинсоны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч Ричард Новак үг хэлж буй нь

Робинсон нь 2025 оны есдүгээр сарын 10-нд Юта Валли их сургуульд болсон арга хэмжээний үеэр Чарли Киркийг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайн үед Кирк олон мянган оюутны өмнө улс төрийн хэлэлцүүлэг хийж байжээ. Тэрээр хүзүүн тус газраа буудуулж, газар дээрээ амиа алдсан байна. 

Прокурорууд Робинсоныг их сургуулийн барилгын дээвэр дээрээс Кирк рүү буудсан гэж үзэж байгаа бөгөөд хэрэгт видео бичлэг, ДНХ-ийн шинжилгээ болон бусад нотлох баримт байгаа гэж мэдэгджээ. Мөн  олон хүн цугласан газар руу гал нээсэн нь бусдын амь насанд ноцтой аюул учруулсан гэж прокурорууд тайлбарласан байна. 

Харин Робинсоны өмгөөлөгчид түүнийг зөвхөн Киркийг онилсон бөгөөд бусдын амь насанд санаатайгаар аюул учруулах зорилго байгаагүй гэж маргажээ. Тэд мөн уг хэргийг цаазаар авах ялтай ангилалд оруулах хангалттай үндэслэл байхгүй хэмээн үзсэн байна. 

 2025 оны есдүгээр сарын 10-нд Юта Валли их сургуулийн гадна талбайд Чарли Кирк амиа алдахын өмнөхөн....

Робинсон хүн амины хэрэг болон түүнтэй холбоотой нийт долоон зүйл ангиар буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв тэрээр хүнд хэлбэрийн хүн амины хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Юта мужийн хуулийн дагуу цаазаар авах ял, бүх насаар нь тэнсэн суллахгүй хорих ял зэрэг шийтгэл хүлээхээр байгаа юм. 

Чарли Кирк нь "Turning Point USA" байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд АНУ-ын залуучуудын дунд консерватив үзлийг сурталчилдгаараа танигдсан улс төрийн идэвхтэн байсан юм. Түүний үхэл АНУ-д улс төрийн хүчирхийлэл, үзэл бодлын туйлшралын талаар дахин хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн. 

Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул Робинсон одоогоор гэм буруутайд тооцогдоогүй бөгөөд хэрэг шүүхийн шатанд шилжиж байна.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан