gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АЙЛЧЛАЛ: Онгоцны буудлыг 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр өргөтгөнө

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
5 цаг 56 минутын өмнө
Twitter logo

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчилж байна. Түүний онгоц 04.00 цагт Улаанбаатарт газарджээ. Наран улсын Гадаад  хэргийн сайд Словак, Туркменистанд ажиллаад Улаанбаатарт ирсэн байна.  

АНУ-Ираны дайн дэлхийн олон улсын эдийн засагт шууд нөлөөлж, газрын тосны үнийг өсгөв. Дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын нэг болох Япон ч энэхүү сөрөг нөлөөнд өртжээ. Иймд Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү газрын тосны эрэлд гарч, гадаад айлчлалыг идэвхтэй хийж байна.  

Япон Улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ удаагийн айлчлал гурван зорилготой гэв.  

Нэгдүгээрт, Хуулийн засаглалд үндэслэсэн, Номхон далайн түншлэлийг бэхжүүлэх. Ерөнхий сайд асан Абэ Шинзо арван жилийн өмнө энэ санаачилгыг гаргажээ. Номхон далайн улсууд өөр хоорондоо хуулийн дагуу, чөлөөт, нээлттэй худалдаа эрхлэх нь энэ санаачилгын гол зорилго юм.                      

Хоёрдугаарт, дэлхий дахинд үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллах. Дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрхэн хамтарч ажиллахаа тохирох.    

Гуравдугаарт, хоёр тал хамтын ажиллагааны шинэ санал санаачилгуудаа харилцан сонсох.   

Мотэги Тошимицү хоёр дахь удаа Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Тэрээр Монгол-Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудыг хэрэгжүүлэх, давтамжийг хэвээр хадгалах, хоёр талын харилцааг бэхжүүлэхийг зорьж байна. Мөн манай улсын эрчим хүчний салбар биеэ даахад дэмжлэг үзүүлэх, агаарын замаар бусад улстай холбогдох бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхээр иржээ. 

Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал “Азийн эрчим хүч” төсөлтэй холбоотой.

Чингис хаан нисэх онгоцны буудлыг Японы хөнгөлөлттэй зээлээр барьсан. Жилд 1.5 сая зорчигч хүлээн авах багтаамжтай тус  нисэх буудлыг өргөтгөх шаардлага үүссэн юм. Дотоод гадаадын жуулчид нэмэгдэж, манай улс агаарын тээврийг чөлөөлөх (либералчлах) шийдвэр гаргасан юм. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Японд айлчилж, нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийн талаар яриа хэлэлцээ хийгээд ирсэн.  

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлд нийт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авахаар талууд тохирчээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 1.4 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Зээлийн хугацаа 40 жил байна. Хүү жилийн 0.1-0.2 хувь буюу арилжааны зээлээс ихээхэн бага хүүтэй байна гэв.

Мөн 3500 метр урт, онгоц буух зам барих, нисэх буудлын ажилтнуудыг сургах, өргөтгөлийг барьсны дараа менежментийг хамтран хэрэгжүүлэх юм байна.   

Ормузын хоолойд үүссэн гацааны улмаас Япон улс “Азийн эрчим хүч” төслийг хэрэгжүүлж, Азийн улсуудад эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв. Иранаас газрын тос худалдан авдаг Япон Ормузын хоолойд асуудал үүсэнгүүт АНУ-аас шатахуун худалдан авч, агуулах саваа нэмж барин, нөөцөө нэмэгдүүлж байна. Яг адил асуудалтай тулгарсан, Зүүн Өмнөд Азийн улсуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв.  

Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал “Азийн эрчим хүч” төсөлтэй холбоотой гэж хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарлав. Мөн Япон-Монголын бизнес-эдийн засгийн харилцааг тэлэх, хиймэл оюуны салбарт монгол залуусыг сургах, улс төр, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.    

Ирэх онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах аж.       

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан