Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн өнөөдөр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д боллоо.
Зөвлөгөөнд эрчим хүчний нүүрс олборлогч уурхай, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ерөнхий инженерүүд оролцон, Эрчим хүчний нэгдсэн систем болон төвлөрсөн дулаан хангамжийн системийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэн батлав.
Салбарын өвөлжилтийн бэлтгэл, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусган, 2026-2027 оны батлагдсан өвлийн их ачааллын горим ажиллагааг мөрдөн ажиллах,
- Дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын нүүрсний аюулгүйн нөөц болон сэлбэг материалын нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангах,
- Олон улсад үүсэж буй нөхцөл байдалтай уялдуулан дизель түлш, мазут, шатах, тослох материалын нөөц бүрдүүлэх үүрэг багтав.

Энэхүү зөвлөгөөний үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Бид бүгд салбараараа нэг тийш харах ёстой. Тэгж байж Засгийн газар, УИХ, олон нийт, хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авна. 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёолол бүхий шинэчлэлийн бодлогыг бид бүхэн хамтран хэрэгжүүлбэл манай салбар сэргээд ирнэ.
Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлэн байдлыг хангах нь чухал асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотой мэдээлэл, бэлтгэл хангалт, дэлхийн геополитик, импорт, дотоодын эх үүсвэрүүдтэй холбоотой тулгарч болзошгүй эрсдэл, осол гарсан тохиолдолд хэрхэн даван туулахаар зохицуулж байгаа зэргийн талаар Засгийн газар, олон нийтэд нээлттэй, тогтмол хүргэхэд анхаарцгаая. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчээ хэмнэх сэдэл төрүүлэхэд ч нөлөөтэй.
Сайдын зүгээс ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй бол та бүхэн саналаа хэлээрэй, шаардлагатай бол шууд уулзахад бэлэн. Салбарын найдвартай ажиллагааны ард та бүхний өдөр тутмын нөр их хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хариуцлага байдаг. Та бүхний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн жилд хоёр удаа болдог бөгөөд өвлийн их ачааллын болон зуны бага ачааллын горимыг баталдаг билээ.
Зуны бага ачааллын үед олон тооны тоноглолд засвар хийдэгтэй холбоотойгоор сул сүлжээ үүсдэгээс шалтгаалж хүнд эрсдэл үүсэж ч болзошгүй байдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 160-190 МВт буюу 8-11 хувиар дээшилж, шинээр нэмэгдэж буй эх үүсвэрийн хүчин чадлаас хэрэглээний өсөлт давж байгаа юм.
Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-аас 220 кВ-ын ЦДАШ-аар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний зарим хэрэглээг өвлийн их ачааллын үед хангахаар болсон.
Мөн таван аймагт нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц-ийн батарей хуримтлуур бүхий эх үүсвэр барьж байна.