"Монголын уул уурхайн салбартаа усны хэрэглээгээр тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэр жилд 20.9 сая м3 ус хэрэглэдэг. Байршиж буй газар зүйн онцлог, зэсийн баяжмал үйлдвэрлэх тасралтгүй ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Эрдэнэт хотоос 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний ай саваас цэвэр ус олдворлож, технологийн хэрэгцээнд 83 орчим хувийг нь хэрэглэж байна" хэмээн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат танилцуулжээ.
Тэрбээр COP17-ын "Усны өдөр"-т "Эрдэнэт үйлдвэрийн ашиглалт, усны зохистой хэрэглээ, усны нөөцийн сайн менежмент" сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.
Үргэлжлүүлэн "Харин үлдсэн хэсгийг нь Орхон аймгийн хүн ам, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд түгээдэг. Эрдэнэт үйлдвэр байгалийн шавхагддаг баялаг болох усны нөөцийг хэмнэлттэй, үр дүнтэй, нөхөн сэргээгдэх байдлаар ашиглах зорилгоор технологийн процесст хэрэглэж буй усны хэрэглээг бууруулах, цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэрлэсэн ус болон саарал усыг дахин ашиглах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна" гэж танилцуулсан юм.
Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй жишиг нормоор нэг тонн зэсийн баяжмал боловсруулах усны хэмжээ 4.1 орчим м3 байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2.82 м3 байна. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээг 31 хувиар бууруулжээ. Мөн Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжээс гарч буй ахуйн бохир усыг цэвэрлэн, 50 орчим хувийг нь үйлдвэрлэлд ашиглаж байна. Цаашид 100 хувь ашиглах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ