Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилжин явах цомын төлөөх сагсанбөмбөгийн тэмцээн анх удаа Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд Чикаго хотноо зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээн нь:
- Хүүхдийн ангилал
- Насанд хүрэгчдийн ангилал гэсэн төрлөөр явагдана.

Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, сагсанбөмбөгт хайртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ Америкт ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оршино.
Бүртгэл болон тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: Monprideleague@gmail.com имэйлээр холбогдож авна уу.
Эх сурвалж: АНУ дахь МУ-ын ЭСЯ