Дэлхийн Эдийн Засгийн Форумын (World Economic Forum) дэргэдэх Глобал Шейперс Нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбар болох Global Shapers Ulaanbaatar Hub нь 2026 оны 6-р сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Глобал Шейперс Нийгэмлэгийн Хойд Азийн Бүсийн Чуулга Уулзалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Австрали, БНХАУ, Япон, БНСУ, АНУ зэрэг улсын 80 гаруй залуу манлайлагчид оролцож, "Ирээдүйн төлөөх үе хоорондын хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд тогтвортой хөгжил, хот байгуулалт, иргэний оролцоо болон залуучуудын манлайллын талаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Global Shapers Ulaanbaatar Hub-ийн 2025-2026 оны Куратор Б.Энхжин "Энэ удаагийн Хойд Азийн бүсийн цугларалтыг Монгол Улсад зохион байгуулах хариуцлагатай ажлыг манай нийгэмлэгийн залуус хүлээн авсан. Бид оролцогчдод зөвхөн хэлэлцүүлэг өрнүүлэх бус, Монголын өв соёл, уламжлал, иргэний нийгмийн санаачилгуудтай танилцах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Хүрэлцэн ирсэн зочид маань Монгол дахь ирээдүйн хамтрагчидтайгаа холбогдож, шинэ санаачилга, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum) нь 1971 онд профессор Клаус Швабын санаачилгаар байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд жил бүр Швейцарын Давос хотноо дэлхийн улс төр, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгэм болон урлагийн салбарын төлөөллийг нэгтгэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлдэг.
ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Глобал Шейперс Нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх 18-30 насны залуу манлайлагчдын ОУ-ын нийгэмлэг юм. Өдгөө тус нийгэмлэг нь:
- 11,520 гаруй гишүүнтэй
- 508 салбар нийгэмлэгтэй (хотуудад)
- 155 улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна
- Гишүүд нь өөрсдийн хот, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, санаачлагуудыг хэрэгжүүлж, орон нутгийн түвшний өөрчлөлтийг бий болгохоор ажилладаг.
GLOBAL SHAPERS ULAANBAATAR HUB-ийн тухай:
Global Shapers Ulaanbaatar Hub нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр төрөл бүрийн салбарын 30 орчим идэвхтэй залуу манлайлагчдыг нэгтгэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гишүүд:
- Улаанбаатар Төгөл төсөл
- Би ба бодол төсөл
- Амин Хариуцлага төсөл
- Бүтээлч Өглөө хөтөлбөр
- Цус хандивлах аян
- Залуу мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр зэрэг олон нийтийн сайн сайхны төлөөх төсөл, санаачлагуудыг хэрэгжүүлж байна.