УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут БХЯ-ны харьяа байгууллагууд, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар болон нэгтгэл, анги, салбарын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Хурлын эхэнд салбарын сайд Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх болсныг мэдэгдэв. Тэрбээр сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг сэтгэл зүйн сорилттой уялдуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн сургалтыг өргөжүүлэх мөн үүргээ сайн гүйцэтгэж буй алба хаагчдыг урамшуулах тухай онцлов.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, цэргийн алба бол сахилга хариуцлагын зөрчилгүй орчин байх ёстой. Цэргийн тангаргийн утга учир үүнд оршдог. Сахилгын зөрчилгүй хамт олныг онцгойлон дэмжинэ. Сэтгэл зүтгэлтэй удирдлага, алба хаагчдын ажил илт харагддаг.
Хоёрдугаарт, удирдах албан тушаалтныг томилохдоо биеэ удирдах чадвар, бусдад үзүүлэх эерэг нөлөөлөл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг нь сорилт, тестээр тандан тогтоож байж шийдвэрлэх болно. Гуравдугаарт, энэ онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургууль болон гадаадын цэргийн сургуулийг төгсөж буй шинэхэн офицер, дэслэгч нарыг бүгдийг нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хуваарилж, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллуулж сургана.
Төв суурин газарт нэг ч хүн үлдэх ёсгүй.
Үүний тулд анги, байгууллагууд шинэ боловсон хүчнээ ажлын байранд нь дадлагажуулахдаа Ахмадын зөвлөл, бэлтгэл офицеруудын мэдлэг, туршлагад түшиглэх хэрэгтэй” гэсэн байна.
Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өгөв. Тэрээр Батлан хамгаалахын сайдын тушаалыг бүх түвшинд ягштал хэрэгжүүлж, үр дүн гаргахыг хатуу санууллаа. Цаашид сахилга хариуцлага алдахгүй байхад онцгой анхаарах ёстойг дурдаад, саяхан болсон харамсалтай үйл явдалд шат шатанд нь хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг бүрэн камержуулах ажлын явцыг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалтыг сүүлийн жилүүдэд 100 хувь шинэчилсэн зэрэг эерэг үр дүнгүүдийг дурдлаа.
Эх сурвалж: БХЯ