gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийт хэрэглэгчдийн 65 хувь нь эрчим хүчний ухаалаг тоолуур суурилуулжээ

Эдийн засаг
2026-06-08
Twitter logo

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, импортын цахилгаанаас хараат байдал буурахгүй энэ үед салбарын шинэчлэл, технологийн дэвшил, цахим шилжилт нэн чухал асуудал болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг өнөөдөр /2026.06.08/ болж, эрчим хүчний салбарын шинэчлэл, хэрэглэгчдэд чиглэсэн цахим үйлчилгээ болон сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг олон нийтэд танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өдөр тутмын хэрэглээндээ хэрхэн ашиглах, нарны болон бусад ногоон технологийн тоног төхөөрөмжийг хэрхэн сонгох талаар байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож буй банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд санхүүжилтийн боломж, зээлд хамрагдах нөхцөлөө танилцууллаа.

Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж буйг албаныхан онцолж байна.

Үүний нэг томоохон ажил нь ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх төсөл. Энэ системийг ашигласнаар иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хаанаас ч, хэзээ ч хянах боломжтой болно. Төлбөр тооцоогоо цахимаар төлөхөөс гадна цаг, минут тутмын хэрэглээгээ харах, хамгийн их болон хамгийн бага хэрэглээтэй үеэ тодорхойлох боломжтой болно. Ингэснээр өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ илүү оновчтой удирдаж, хэмнэлт гаргах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хэрэглэгчийн дуудлага, мэдээлэл авах болон үйлчилгээний хүсэлт гаргах үйл явцыг цахимжуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болохыг салбарын төлөөлөгчид онцолж байна.

Эрчим хүчний аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилтын хүрээнд таван байршилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах сонгон шалгаруулалтыг зарласан. Төслийн хүрээнд нийт 220 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 440 мегаватт цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын систем байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 18-ны дотор дуусгаж долоодугаар сард гэрээ байгуулан, арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Ерөнхий сайд, Айл өрхүүд хүсэлтээ гарган ухаалаг тоолуур суурилуулж, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бодит хугацаанд хянах боломжтой болно. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлснээр цахилгаан хэрэглээгээ үр ашигтай удирдахаас гадна нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа төвийн шугамд нийлүүлж, нэмэлт орлого олох боломж бүрдэнэ гэв.

Төрийн банкны Тогтвортой хөгжлийн албаны менежер А.Энх-Эрдэнэ, Төрийн банк ногоон эрчим хүчийг дэмжих чиглэлээр зургаан шинэ бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил гаргасан. Үүний нэг нь сэргээгдэх эрчим хүчинд зориулсан зээлийн бүтээгдэхүүн юм. Иргэдэд 30 сарын хугацаатай 50 сая төгрөг хүртэлх, аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг санал болгож байна” гэж танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудыг урт хугацаанд хэрхэн найдвартай шийдвэрлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Манай хэрэгжүүлж буй багц ажлын нэг нь цахим шилжилт, ухаалаг хэрэглээ юм. Өмнө нь хэрэглэгчид хэрэглээгээ нарийн мэдэхгүй, зөвхөн төлбөрийн мэдээллээ хүлээн авдаг байсан бол одоо өөрсдийн хэрэглээгээ бодит цаг хугацаанд хянах боломж бүрдэж байна. Ухаалаг тоолуур суурилуулснаар  тоолуурын заалт гараар бичдэг ажиллагааг халж, үйл ажиллагааны зардал буурна. Одоогийн байдлаар нийт хэрэглэгчдийн 65 хувь нь ухаалаг тоолуурт холбогдоод байна. Бид үнэ нэмэхээсээ өмнө системээ ухаалаг болгож, зардлаа танах, өртгийг бууруулах чиглэлд ажиллаж байна гэв.

Эрчим хүчний яамнаас өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүчний хэрэглээг ухаалаг технологид тулгуурлан удирдах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын цахим шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого нь хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахад чиглэж байгааг өдөрлөгийн үеэр онцлон тэмдэглэлээ. 

Мэдээллийг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүй медиа технологийн II курсийн оюутан Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан