Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Монголчуудын дундаж наслалт 2004 онд 64.6 байсан бол 20 жилийн хугацаанд 71.8-д хүрч 7.2 жилээр уртассан.
Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийг боловсруулж дууслаа.
Бага цалинтай бол хэчнээн жил төлсөн ч баталгаа муутай, бага тэтгэвэр тогтоож байна. Илүү олон жил төлөхөөс эрт гарсан нь ашигтай байна. 25, 30, 35 жил ажилласан ч 20 жил ажилласантай адил тэтгэвэр авч байна. 10 хүний зургаа нь бага тэтгэвэртэй.
2-3 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэврээ бага цалингаас бодуулсан. Сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр дүнгээс бодуулсан учраас зөрүү байна.
Гэтэл ажилласан жил нь илүү их байх жишээтэй. Иймд 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс бодуулсан хүмүүсийн тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахиж бодох санал дэвшүүлж байна.
Монгол Улсад 504 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр хүнд 100-300 мянган төгрөг ялгамжтайгаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 769 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 10 жил ажилласан бол 150 мянган төгрөг нэмэгдэнэ.
Сая төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 15 жил ажиллачихсан бол 160 мянган төгрөг гэх мэтчилэн ялгаатайгаар нэмэгдэнэ.
Олон жил ажилласан бол ихийг авна буюу хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Жил тутмын нэмэгдэл 1.5 хувь байсныг 2 хувь болгон нэмэгдүүлнэ. 35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5 хувиар биш 72.5 хувиар тэтгэвэр тогтоолгоно.
Эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал тэтгэврийг нь жил тутамд дөрвөн хувиар нэмнэ.
Бид төсвийн тооцооллыг хийсэн. Энэ тогтолцоо төсөв дээр 2.4 их наяд төгрөгийн ачаа өгнө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тэтгэвэр бол зөвхөн ахмадын сэдэв биш. Залуучуудын ч бас сэдэв. Энэ хуулийн төслийг баталбал их сайн байна" хэмээн ярив.