Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөөс гаргаж, Төрийн ордныг нар зөв тойруулан гороолж төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө залдаг уламжлалтай.
Төрийн есөн хөлт цагаан тугийг жилд хоёр удаа цэнгүүлдэг. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар буюу долоодугаар сарын 10-ны өдөр, мөн долоодугаар сарын 11-нд торгон цэргүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв цэгт тугийг залдаг.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн бөгөөд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам энэ талаар "Есөн хөлт цагаан туг залах нь монголчуудын омог бахархлыг төрүүлдэг сайхан ёслол. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.
Дээр үед 32 цагаан хувцастай цагаан морьтон тугч нар байсан. Тэр тугч нар наадмын талбайд тугийг ордон өргөөнөөс гаргаад залдаг уламжлалтай байлаа. Түүнээс өмнө 64 хүн байсан ч гэж хэлдэг. 32 цагаан тугч нарыг удмын тугч нар байсан гэдэг" хэмээн тайлбарлаж байв.