Баяр, наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээллийг ОБЕГ-аас өгч байна.
Баяр наадмаар хүүхдэд тохиолдох эрсдэл, осол гэмтлийн тоо эрс ихэсдэг. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай хүүхдийг осол, эрсдэлээс хамгаалах анхааруулга мэдээлэл өглөө.
Л.Баярмагнай, Баяр наадмаар хүүхэд ахуйн болон зам тээюрийн осолд өртөх нь нэмэгддэг. Ахуйн осол 100 хувь эцэг, эх, асран хамгаалагчдын хариуцлагагүйтэй холбоотой байдаг.
Зам, тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг, эх, асран хамгаалагчдынхаа хамт явахдаа осолд өртсөн тоо баримт бий. Гэр бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Харамсалтай нь томчуудын анхаарал болноомжгүйгээс хүүхэд ахуйн осолд өртөх нь түгээмэл байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэе.
- Түлэгдэлт, цахилгаантай холбоотой эрсдэлд хүүхдүүд өртөж байна. Тухайлбал, халуун хоол, цай, буцламтгай халуун усыг ширээний ирмэг болон хүүхэд хүрэх газар бүү тавиарай.
- Цахилгааны бүх залгуур, уртасгагчийг шалгаж, гэмтэлтэй бол сольж, шинэчлэн аюулгүй байдлыг хангах, цахилгааны эх үүсвэрээс салгах дадлыг бий болгоорой.
- Аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлэх, салют буудуулах зэрэг нь галын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
- Байшингийн дээвэр, хашаа, өндөр зүйлээс хүүхэд унаж бэртэхээс сэргийлээрэй. Амралт зугаалгаар явахдаа очсон газрынхаа нөхцөл байдлыг шалга. Ухсан нүх, задгай суваг шуудуу, тогтоол ус, ирмэгтэй зүйл байгаа эсэхийн сайтар шалгаарай. Мөн цахилгааны аюулгүй байдлыг шалгаж, шаардлагатай бол холбогдох хүмүүсээс тусламж дэмжлэг авч, эрсдэлийг арилгаарай.
- Цонхны тавцангийн ойролцоо сандал, ширээ болон бусад тавилга тавьбал хүүхэд авирч гараад, цонхоор унах тохиолдол цөөнгүй гарсан тул анхаарал илүүдэхгүй.
- Амьсгал боогдох эрсдэлүүд байдаг. Тухайлбал, товч, шагай, эм, хуруу зай гэх мэт жижиг зүйлсийг бага насны хүүхэд шууд амандаа хийдэг. Үүнээс болж хахах, амьсгал боогдох эрсдэлтэй. Угаалгын бодис, эм тариа, хортой зүйлсийг түгжээтэй сав болон хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
- Наранд цохиулах, баталгаагүй, удаан хадгалсан хоол хүнснээс хордлого авах эрсдэлтэй. Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаар.
- Эзэнгүй, уяагүй нохойд хазуулах эрсдэлээс сэргийлээрэй.
- Баярын өдрүүдэд хүүхэд гол, тогтоол усанд орж, эрсдэхээс сэргийлээрэй.
- Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, авто машиндаа хүүхдийн хамгаалах суудал хэрэгслийг заавал хэрэглээрэй. Орон нутгийн замд яарахгүй, хурдаа тохирууулан зорчоорой.
- Хүүхдийг ганцааранг үлдээх, ялангуяа усны ойролцоо битгий орхиорой. Усны осол бол хэдхэн секундэд болдог, маш хурдан живэх эрсдэлтэй.
- Баярын амралтаар томчууд баярлаж, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
- Эцэст нь, хүүхдийн саналыг сонсож, айдастай байвал тусламж хүсэх арга замыг хэлж, зааж өгөөрэй.