БНСУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч AdipoLABs компани Монголын Эрүүл мэндийн яамтай хамтран, хорт хавдрын эмчилгээнд зориулсан, нэг тэрбум төгрөгийн үнэтэй “Remission 1°C” төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвд хандивлалаа. Тус төхөөрөмж нь хүний биеийн дулааныг +42 хэм хүртэл нэмэгдүүлж, дулааны аргаар хавдрын эсийг дарангуйлах, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр Монголд анх удаа хорт хавдрыг дулааны аргаар эмчлэх технологи нэвтрүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Жил бүр 8000 хүн хавдраар шинээр оношлогддог. Хавдраас үүдэж 4000 гаруй хүн нас барж байна. Монголд хорт хавдрыг дулааны аргаар эмчлэх технологийг анх удаа нэвтрүүлж байгаа юм. Хорт хавдар зөвхөн эрүүл мэндийн асуудал биш Монгол Улсын иргэн бүрийн аюулгүй байдлын асуудал билээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хавдрын дэд төвд хандивлалаа. Учир нь орон нутгийн өвчтөнүүдэд илүү ойр, хүртээмжтэй байх талаас анхаарч ажиллаж байна.

Манай улс хорт хавдрыг туяа болон химийн эмчилгээгээр эмчилдэг. Remission 1°C нь дулааны аргаар эмчилдэг шинэ технологи юм. Дэлхийн олон оронд ашиглагдаг төхөөрөмжийг Монголд анх удаа оруулж ирсэн.
“Remission 1°C” нь өндөр давтамж ашиглан дулаан үүсгэж, хүний биеийн гүн хэсгийн температурыг нэмэгдүүлэх зориулалттай өндөр давтамжийн гипертерми төхөөрөмж юм.
Хүний биед NK дархлааны эс бий. Бидний биед өдөр тутам хэдэн арван мянган хавдрын эс үүсдэг ч дархлааны эс түүнийг дарангуйлдаг. Энэ төхөөрөмж дархлааны эсийг дэмжиж өгснөөр хавдрын эсийг устгах үйлчилгээтэй юм. Мөн иргэд өвдсөн хойноо бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” хэмээлээ.
БНСУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн AdipoLABs компанийн Гүйцэтгэх захирал Хан Сон Ху “Би хувьдаа Монгол Улс болон БНСУ-ыг нэгэн гэр бүл гэж боддог. Тиймээс хавдраар өвчилсөн монгол өвчтөнүүдэд зориулж туслахыг маш их хүсэж байна. Тус тоног төхөөрөмжийг 2015 онд албан ёсоор батлуулсан ба өдгөө БНСУ-ын 100 гаруй эмнэлэг болон Хятад, Малайз зэрэг орнууд өргөнөөр ашигладаг.

Төхөөрөмжийг бүх төрлийн хорт хавдрын эсийг дарангуйлах, дархлааны эсийг дэмжихийн тулд хэрэглэж болно.
Дэлхий даяар нас баралтын дийлэнх хувийг хорт хавдраар өвчлөгсөд эзэлж байна. Өмнөд Солонгос Улс хавдрын эсрэг эмчилгээ, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг судлахыг зорьдог. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахыг хичээж байна” гэлээ.

Энэ нь хавдрын эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх, өвдөлтийг бууруулах, дархлааг дэмжих ач холбогдолтой бөгөөд эмчилгээний практикт үр дүнтэй, аюулгүй тоног төхөөрөмжөөр хэрэглэгдэж байна.
Энэхүү төхөөрөмжийг нэвтрүүлснээр:
- Хавдрын эмчилгээний чанар, үр нөлөө сайжирна
- Орчин үеийн эмчилгээний технологи нутагшина
- Өвчтөнүүдийн эмчилгээний хүртээмж нэмэгдэх зэрэг давуу талтай.
Жилээс жилд хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх хэрэгцээ өндөр байсаар байна.
Сүүлийн 23 жилийн хорт хавдраар өвчлөгсдийн зарим тоон мэдээллийг танилцууллаа.