Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асуухаар нэр өгөв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ил тод ярилцах цаг нь болж байх шиг байна. МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхийн санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд л анхаарах ёстой байсан. Харамсалтай нь сандал суудлын төлөө гүйсээр үнэн, худал нь мэдэгдэхгүй асуудлууд үүсэж олон улсын хэмжээнд онигоотой байдалд орж байна" гэв.