Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан ажлын хэсгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.07.02/ тус хуулийг эцэслэн батлахаар хэлэлцсэн ч хаврын чуулган хаах хугацаа тулсан тул хойшлуулж, намрын чуулганаар батлахаар болсон.
Гэхдээ хууль батлагдаад хэрэгжиж эхлэх хугацаа нь 2027.01.01-ний өдрөөс байх тул чанарын хувьд ялгаагүй гэдгийг гишүүд онцолж байв.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Тамхи, электрон тамхи бол хортой бүтээгдэхүүн гэдгийг эмч, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч нар бүгд хэлж байсан. Монгол Улсад тамхидалтыг бууруулах бодлогыг сүүлийн 10 гаруй жил хийгээгүй учраас тамхидалт ихэссэн байна.
Иймд хууль эрх зүйн бодлогоор чангатгах хэрэгтэй, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй л гэдэг зарчмыг энэ хуулиар ярьсан. Хуулийг санаачилж эхэлснээс хойш жил гаруй хугацаанд гүтгэлэг, дайралтаар энэ хуулийг харлуулах гэсэн оролдлогууд гарсан. Эцэс сүүлдээ тамхины компаниуд Ерөнхийлөгчид хүртэл хандаж энэ хуулийг зогсоох хүсэлт тавьсан.
Энэ нь цаашдаа хууль батлагдах намар хүртэл үргэлжлэх юм шиг байна. Одоо болно" гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Бизнес эрхлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд хууль батлагдах процесст нөлөөлөх гэж оролддог тохиолдлууд байдаг. Гэхдээ үүнийгээ зөв аргаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад болохгүй гэдэг үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл ор үндэсгүйгээр гүтгэж, дайрч байна. Энэ хуулийг нийтийн сайн сайхны төлөө мөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг бодож санаачилсан" гэлээ.