Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, БНСУ-д амьдарч буй 60 мянга гаруй монгол иргэнээс 1400 орчим нь ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Үүний дийлэнх нь жолоо барих эрхгүйгээр машин жолоодсон, зам тээврийн осолд гаргасантай холбоотой. Тиймээс ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар БНСУ-тай Монгол Улс жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг танилцуулж, батлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх төрийн айлчлалын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулахаар төлөвлөж байна.
Манай улсын иргэд эрүүл мэнд, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар БНСУ-д зорчихдоо өөрийн улсын олон улсын жолооны үнэмлэхээрээ автомашин жолоодох эрх нь нээгдэх юм. Солонгос улсын иргэд мөн адилхан Монгол Улсын нутагт дэвсгэр тээврийн хэрэгсэ жолоодож болно гэсэн үг.
Хэрэв нэг жилээс дээш хугацаагаар тухайн улсад оршин сууж байгаа бол Монгол болон Солонгосын үнэмлэхээ шууд сольж авах эрхтэй болно гэв.