Есөн сарын нэгэн боллоо, ерөөсөө бидний баяр даа гэж сургууль бүрийн гадаа цангинаж, шинэ хичээлийн жил эхлэхэд 14 хоног үлдээд буй.
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тооны мэдээллийг гаргасан. Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 1391 багш дутагдалтай байна.
Нийт дутагдлын 400 гаруйг нь бага ангийн болон англи хэлний багш эзэлсэн байна. Байгалийн ухааны салбараас математикийн багш нарын тоо цөөрсөөр 173 багш дутагджээ. Аливаа зүйлийг загварчлах, зохион бүтээх, технологийн аргыг боловсруулахад сургадаг дизайн технологи хичээлийн 100 гаруй багшийн ажлын байр эзгүйрсэн байна.
Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын нэрлэсэн цалин дунджаар 2.7 сая төгрөг.
Сургуулийн үйл ажиллагаанд өдөр тутам гар бие оролцдог тогооч, манаач, жижүүр гэх мэт арын албаны ажилчид бий. Энэ хичээлийн жилд нийслэлийн сургуулиудад 150 үйлчлэгч, 70 гаруй тогоочийн ажлын байр хоосон байна гэж судалгааны үр дүн харуулж буй.
Хүүхдүүд өдрийн ихэнх цагаа цэцэрлэг, сургуульдаа өнгөрүүлдэг. “Багш аа, багш аа” гэж тасралтгүй шулганан, хормойдох багачуудтай өдөржин хамт байж, хооллож ундлан, сурган хүмүүжүүлэх их үүргийг цэцэрлэгийн багш нар хүлээдэг. Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын нэрлэсэн цалин дунджаар 2.7 сая төгрөг. Үүнээс татвар, шимтгэлээ хасуулна. 2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126 бүлгийн багшийн дутагдалтай байна.
2023 оны Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар туслах багшийг “багшийн туслах” гэж нэрлэх болсон. Багшийн туслах хоол хуваарилах, ор засах гэх мэт туслах чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд 1.8-1.9 сая төгрөгийн нэрлэсэн цалингаасаа татвар, шимтгэлээ төлж үлдсэнийг нь гар дээрээ авна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 161 туслах багшийн орон тооны дутагдал үүссэн.
Улаанбаатар хотод 629 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Нэг цэцэрлэгт нэг мэргэжлийн багш байхаар тооцоход 137 цэцэрлэг хөгжмийн багшгүй, 57 цэцэрлэг биеийн тамирын багшгүй хичээлийн жилийг угтаж байна.
Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн хоолны цэс боловсруулах, хоолны найрлага шим тэжээлийг тооцох зэрэг үүрэг гүйцэтгэх хоол зүйчийн 115 ажлын байр хоосон байгаа ажээ.