2025-2026 оны халаалтын улиралд БГД, ЧД-ийн 5,000 айлыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлжээ.
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна.
Монгол инженерүүдийн хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь:
- NFPA олон улсын стандарт хангасан
- Хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай
- Аюулгүй ажиллагааны өндөр түвшинтэй
- Ашиглахад хялбар
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай ажээ.
Нийслэлийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 69 усан халаалтын зуухыг шингэрүүлсэн хийнд шилжүүлэх шаардлагатай. 2026 онд найман зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна.
Тухайлбал, Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийг хийн халаалтад бүрэн шилжүүлжээ. Энэ нь гэр хорооллын 1,000 гаруй янданг буулгасантай дүйцэх үр нөлөөтэй.
Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтаар шийдсэнээр орон тоо буурч, ашиглалт ахуйн зардал хэмнэх боломж бүрджээ. Хуучин найман орон тоо ажиллаж байсан бол одоо автоматжуулсан учир ганц хүн ажиллуулдаг болсон байна. Орчны бохирдол буурч, хүүхдүүдийн сурах орчинд эерэг нөлөө гарч байгааг сургуулийн удирдлага дурджээ.