Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026.08.12-ны өдөр ээлжит бусаар хуралдав.
Инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх;
- Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх.
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд "Энэ шийдвэр инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэв.
Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол өнгөрсөн сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив.
Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлттэй байна.
Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэв.
Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлав.
Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй бол жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна.
Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулав.
Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн талаар авах дараагийн шийдвэрийг тухай бүр гаргана.
Бодлогын хүүг нэмснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
Өнөөдрийн шийдвэр банкуудын зээийн хүү, зээл олголтын хэмжээнд нөлөөлнө. Бодлогын хүүг 0.5 хувиар нэмснээр 0.2 нэгж хувиар зээлийн хүүг өсгөх тооцоог Төвбанк хийжээ. Мөнгөний бодлогын хорооны шийдвэр 3-6 сарын хугацаанд эдийн засагт үр нөлөөгөө үзүүлдэг.
Инфляц ирэх онд Монголбанкны зорилтот түвшин болох 8 хувь руу буурна гэж Төвбанк тооцоолжээ.