Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилж байна. Нийт 70 га талбайг чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ онд 18,1 га талбайг чөлөөлөх юм.
Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, Чандарыг суваргад зална.
Энэ ажлыг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй юм.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба