Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Хурцэцэг нь Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамтлан загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд 2025.06.02-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийн тайлантай танилцах, сангийн мөнгийг хэсэг бүлэг хүмүүс өөрсдөдөө давуу байдлаар ашиглаж байгаа талаарх сонсгол ажлыг зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй /ХБ/ мэргэжилтэн маань хохирсон. Тодруулбал тус нээлттэй сонсголын үеэр ашигласан материал, мэдээллийг хууль дүрмийн дагуу яам, агентлагаас гаргуулж авсан. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга "мэдээллийг дотроосоо гаргалаа" гэдэг үндэслэлээр ХБ иргэнийг гадуурхаж, долоодугаар сард албан байгууллагаараа салхинд гарахдаа тухайн мэргэжилтнийг доромжилж, ус цацсан.
Бид энэ асуудлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ёс зүйн хороонд хандсан. Тус хорооноос "Ёс зүйн зөрчил нотлогдоогүй" гэсэн дүгнэлтийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Энэ хорооны даргаар Биеийн тамирын багш хүн ажиллаад, хуульч хийгээд явж байна. Ийм л дотроосоо ялзарсан байна.
Түүнчлэн энэ оны тавдугаар сард "Цаг бүртгэлийн системд хөгжлийн газрын ерөнхий дарга, дэд дарга, газрын дарга нараас бусад бүх хүн ирцээ бүртгүүлнэ" гэж заасан журам баталсан. Бид тухайн хүмүүсийг ажилдаа хэдэн цагт ирж, ямар ажил хийгээд явж байгааг мэдэх боломжгүй байна. УИХ-ын гишүүд хүртэл ирцээ бүртгүүлдэг шүү дээ" хэмээн ярилаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: