gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батцэцэг сайд Шведийн Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийлээ

Б.Нямдарь
Улс төр
2026-03-04
0
Twitter logo

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах, мөн соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх өргөн боломж байгааг нотоллоо.

Дээрхийг ажил хэрэг болгоход өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улс төр, бодлогын яриа хэлэлцээг тууштай өрнүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, тухайлбал Швед Улсад оршин сууж буй 12 мянга гаруй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар болон визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын хооронд холбогдох хэлэлцээрүүдийг байгуулах талаар ярилцлаа.

Эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэх зорилтуудын хүрээнд гуравдагч хөрштэй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байгааг манай талаас онцолж, байгаль цаг уурын нөхцөлийн хувьд ижил төстэй шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэд технологиор дэлхийд тэргүүлдэг шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавилаа.

Түүнчлэн хоёр орны харилцааг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлж, Швед Улсад суралцах оюутны тоог эрчтэй нэмэгдүүлэх, түүх соёлын хамтарсан судалгаа хийж, монгол судлалыг дэмжих, улс орноо харилцан сурталчлах чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаар тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо. 
Энэ хүрээнд манай улс энэ жил Улаанбаатарт зохион байгуулах олон улс арга хэмжээ тухайлбал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP 17) зэрэгт Шведийн талаас дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлал хийхийг урилаа.

Хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү баримт бичиг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг тогтмол өрнүүлж байх механизмыг бүрдүүлж буй юм.

Эх сурвалж: ГХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан