gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлтийг Лондон хотод хийлээ

Э.Энхмаа
Соёл урлаг
2026-02-25
0
Twitter logo

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд өчигдөр (2026.02.23) боллоо. 2014 оноос эхлүүлсэн “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд энэхүү 13 дахь цуврал хэвлэгдэж Британид хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвүүдийг цогцоор нь дээжлэн сонгож хэвлүүлсэн анхны бүтээл болж байна.

Нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Өнөөдөр бидний уулзах шалтгаан нь “Британи дахь Монголын өв соёлын дурсгал” энэхүү хамтын бүтээл юм. Миний бие өнгөрсөн 20 орчим жилд 34 улсын 70 орчим номын сан, архив, музейн сан хөмрөгтэй танилцсан байна. Тэдгээрийн дотроос хамгийн гайхалтай нь Их Британи улс гэж хэлж болно.

Энэхүү номыг хариуцаж Британийн олон байгууллагатай холбоо тогтоож, редактороор ажилласан хатагтай Сью Бөрнэ-гийн хичээл зүтгэл, хөдөлмөр, зарцуулсан цаг хугацаанд гүнээ талархаж байна. Монголын түүх соёлын судалгаа, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн номонд оролцож текст бичиж, Монголтой холбоотой дурсгалуудаа хэвлэн нийтлүүлэх боломж олгосон бүх оролцогч нартаа болон хамтран ажилласан Элчин сайд яамныханд талархаж байна. Цаашид бид болон "Чингис хаан" үндэсний музей та бүхэнтэй олон ажлыг хамтран хийж гүйцэтгэх болно гэлээ.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, Монголын түүх, соёлын нандин өвүүдийг эрэн сурвалжилж, урт хугацаанд мэргэжлийн түвшинд нарийн судлан нийтлэн хэвлүүлсэн нь Монголын ирээдүй хойч үе болон олон улсад түүх, соёлоо сурталчлан таниулах төдийгүй Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй чухал алхам хэмээн онцлон дурьдав. 

Энэ үеэр тус номын ерөнхий редактороор ажилласан Сью Бөрн тус бүтээлийг эхлүүлсэн түүх, судалгааны үйл ажиллагаа, онцлог, номонд орсон соёлын нандин өвүүдийн танилцуулга мэдээлэл хийлээ. 

Нээлтийн арга хэмжээнд төслийн баг хамт олон, Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайт, Британийн хамтран ажилладаг байгууллагуудын болон  монголчуудын төлөөлөл оролцов.

"Чингис хаан" үндэсний музейгээс ирэх зургаадугаар сард Лийдсийн Хааны зэвсгийн музейд "Чингис хаан" үзэсгэлэн, 2027 онд Монголын эзэнт гүрний урлагийн нөлөөний тухай үзэсгэлэнгүүд Британи улсад танилцуулахаар ажиллаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан