gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та хоёрын харилцаа хөндийрснийг илтгэх шинж тэмдгүүд

Б.Эрдэнэчимэг
Зөвлөгөө
2026-02-05
5
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
5
Twitter logo
Зөвлөгөө
2026-02-05
Та хоёрын харилцаа хөндийрснийг илтгэх шинж тэмдгүүд Зургийн эх сурвалж: Getty Images

Та хоёрын харилцаа хэвийн байгаа уу? Энэ асуултад үнэнээр нь хариулаарай. 
 
Сэтгүүлч Эвэ Симмонс есөн жил хамт байсан найз залуутайгаа гэрлэжээ. Гэвч ердөө хагас жилийн дараа нөхөр нь түүнд салах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Эвэ Симмонс үүнд бэлтгэлгүй байжээ. 

BBC телевизийн Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэгт оролцсон тэрээр "Нөхөр маань гэнэт л салах тухай хэлэхэд би маш их цочирдсон. Олон жилийн дараа эргээд бодоход миний амьдралд тохиосон сайн зүйлүүдийн нэг байжээ. Угаасаа бүтэхгүй зүйлийн араас хөөцөлдөх хэрэггүй. Бид өөрсдийгөө чөлөөлсөн нь сайн хэрэг" гэсэн байна. Тэгвэл таны хосын харилцаа эрүүл, эсэхийг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулъя.

1. Та хоёр ярилцдаг уу? Сэтгэл засалч Люси Бэрэсфорд "Ямар нэг асуудалтай хосууд жинхэнээсээ ярилцдаггүй. Тэд ярилцахаас зайлсхийдэг. Тэд асуултад товч хариулж, гүн рүү нь орсон яриа эхлүүлдэггүй. Энэ бол харилцаа биш, харин бие биеийнхээ өмнө хана босгосонтой ижил. Асуудал үүссэн ч тэр тухай ярихгүй бол байдал улам түгшүүртэй болно.

Хэн ч дуусгах гэж харилцааг эхлүүлдэггүй тул та мэдрэмжээ тоохгүй өнгөрч болохгүй. Хосын харилцаа таныг аз жаргалтай болгох ёстой байтал таныг бухимдуулж, түгшээж байгаа бол ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэнэ.   

2. Та хоёр өмнөхөөс цөөн удаа харилцаанд орж байна уу? Эсвэл таны найз залуу таныг зоогийн газарт урих нь багасаж, цэцэг бэлэглэх нь цөөрсөн үү? Та эдгээрийг анзаарсан бол, цаашид харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэ талаар хостойгоо ярилцах хэрэгтэй. Учир нь энэ таны болон таны хосын зан чанартай холбоотой. Өөрийнхөө мэдрэмж, бодол санааг хуваалцахдаа нөгөө хүнээ шууд буруутгаж болохгүй.

Өгүүлбэрээ "би" хэмээн эхэлж, аль болох тайван ярих хэрэгтэй. Мөн энэ яриаг яаруу сандруу хийж болохгүй тул хэзээ ярилцахаа бодож сонгоорой. 
  
Бид хайрыг өөр өөрөөр хүлээн авдаг. Зарим нь хайртай хүнийхээ биед хүрэх, зарим нь сайхан үг хэлэх эсвэл цагийг хамтдаа өнгөрөөснөөр хайр халамжийг мэдэрдэг. Та болон таны хос эдгээрийн аль төрөл болохыг мэддэг байх хэрэгтэй. 

Мөн аль ч харилцаа үргэлж төгс, тогтвортой байдаггүй. Бидний эрэлт хэрэгцээ цагийн явцад өөрчлөгддөг. Арван жилийн өмнө таны хосоосоо хүлээдэг байсан зүйлс өнөөдөр огт өөр болсон. 

3.Энэ харилцааг аврах уу? алдах уу? Та хостой атлаа ганцаардаж байвал үүнээс муу зүйл гэж үгүй. Гэвч олон хүн аз жаргалгүй байгаагаа мэдсэн ч харилцаагаа дуусгахаас айдаг. Тэд ганцаараа үлдэхийг хүсдэггүй тул харилцаагаа аврах уу? алдах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.   

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан