Та өдөр бүр ажилдаа, хичээлдээ явахдаа гэрийнхээ ойролцоох гудамж, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг зэрэг асуудлыг хардаг уу? Эдгээр шийдвэрүүд ихэвчлэн УИХ-аар бус, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар шийдэгддэг. Тийм учраас орон нутгийн сонгууль, тэр дундаа нөхөн сонгуульд чиний санал шууд нөлөөтэй гэдгийг мэдэх үү?
ИТХ бол орон нутгийн “парламент”: ИТХ нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийг төлөөлж, орон нутгийн хөгжлийн бодлого, төсөв батлах, гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр шийдвэр нь өдөр тутмын амьдралдаа хамгийн ойр, хамгийн бодит нөлөө үзүүлдэг тул ИТХ бол чиний амьдралд шууд хамаарах шийдвэр гаргах нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
Нөхөн сонгуулийн учир шалтгаан ба ач холбогдол: ИТХ-ын төлөөлөгчийн орон тоо сулрах шалтгаан олон бий. Жишээ нь, төлөөлөгч нас барах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, шүүхийн шийдвэрээр орон тоо цуцлагдах, шилжих, төрийн бусад албан тушаалд томилогдох гэх мэт. Ийм тохиолдолд тухайн тойргийн иргэд төлөөлөлгүй болж, шийдвэр гаргалт удааширч, нутгийн үйл ажиллагааны чадамж буурч болзошгүй. Сул орон тоог нөхөх зорилгоор явуулдаг нь сонгуулийг орон нутгийн нөхөн сонгууль гэж нэрлэдэг.
Нөхөн сонгууль нь зөвхөн нэг мандатыг нөхөх үйл явдал биш бөгөөд орон нутгийн төлөөллийн тасралтгүй байдлыг хангах, институтийн тогтвортой байдлыг хамгаалах чухал ач холбогдолтой механизм юм. Хэрвээ сул орон тоог удаан хугацаагаар орхивол тухайн нутгийн иргэдийн оролцоо багасаж, шийдвэр гаргалт удаашрах эрсдэл үүсдэг учир нөхөн сонгуулийг зохион байгуулах, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлага бий.

Энэ жил нөхөн сонгууль болно.
2026 оны 6 дугаар сарын 21-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль улс даяар зохион байгуулагдана. Энэ өдөр 16 аймгийн 43 сумын 73 хэсэгт сул мандатыг нөхөхөөр товлогджээ[1].
Тухайлбал:
- Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт явагдаж, 9 мандат нөхнө.
- Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт явагдаж, 39 мандат нөхнө.
Эдгээр нөхөн сонгуулиуд нь орон даяар төлөөллийн бүтцийг хадгалах, нутгийн хөгжлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Залуус яагаад оролцох ёстой вэ?
Залуучууд бол улс орны ирээдүй төдийгүй яг одоо, өдөр тутамд өрнөж буй бүхий л үйл явдал, шийдвэрүүд залууст хамааралтай. Тэр дундаа орон нутгийн түвшинд шийдэгддэг:
- боловсрол, спортын талбай, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж,
- нийтийн тээвэр, зам, дэд бүтэц,
- орон нутгийн төсөв болон түүний зарцуулалт зэрэг асуудлууд нь залуу хүний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг.
Иймд нөхөн сонгуульд оролцсоноор эдгээр бодит асуудлуудыг хэлэлцэх, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжтой. Таны өгсөн нэг санал бидний хот, сумын ирээдүйд бодит өөрчлөлт авчирч чадна.
Нөхөн сонгуульд хэрхэн оролцох вэ?
Товч зөвлөмж:
- Санал өгөх өдрийг тэмдэглээд аваарай: 2026 оны 6-р сарын 21-ний өдөр шүү
- Санал өгөхөөс өмнө өөрийн байнгын бүртгэл, санал авах байршлыг шалгаарай.
- Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй заавал танилцаарай.
- Тэдний боловсруулсан мөрийн хөтөлбөр, хийхээр төлөвлөж буй ажил нь таны амьдралд нөлөөлөх бодит шийдлүүд бий эсэхийг заавал хараарай.
- Нөхөн сонгууль, нэр дэвшигчдийн мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ болон цахимаар түгээж бусдыг уриалаарай.
- Оролцоогоо тогтмол болгоё. Санал өгөөд зогсохгүй сонгогдсон төлөөлөгчидтэй холбогдон тэдний ажлыг хянах, асууж шаардлага тавьж сурах нь нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нэг талаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаас шийдвэр гаргагчид иргэдийг сонсдог болоход чухал нөлөөтэй.
Эцэст нь
Сонгууль бол зөвхөн нэг өдрийн үйл явдал биш. Таны амьдарч буй орчныг хэн, яаж удирдахыг тодорхойлдог тасралтгүй үйл явц юм. Нөхөн сонгуулиар иргэдийн төлөөлөгчийг нөхөн сонгож, институтийн тогтвортой байдлыг хангах нь ардчиллын нэг чухал үйл явц юм. Чиний санал хамгийн үнэ цэнтэй. Иймд сонгуульдаа оролцож, орон нутгаа амьдрахад ээлтэй, таатай болгон өөрчлөх хүч нь өөрт чинь байгааг харуулаарай. Нөхөн сонгуулийн өдөр санал авах байрандаа очиж саналаа өгч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе!