gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бразилын шинэ хуулиар хосууд салсан ч тэжээвэр амьтдаа хамтран асрахаар болжээ

Б.Нямдарь
Дэлхийд
Өчигдөр
Twitter logo

Бразилд салж буй хосуудын тэжээвэр амьтдыг хамтран асрах зохицуулалтыг шүүх тогтоох боломжтой боллоо.

Тус улсын Конгрессын гишүүд "Энэхүү хууль нь хүмүүс тэжээвэр амьтдаа хэр зэрэг чухалчилдгийг илэрхийлж байна" гэж үзжээ.

Хосын аль нэг нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл гэр бүлийн хүчирхийллийн түүхтэй, эрсдэлтэй тохиолдолд хамтран асрах эрх олгохгүй.

Шинэ хуулиар, хэрэв хосууд салж байхдаа тэжээвэр амьтдынхаа талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол “шүүгч нь хамтран асрах зохицуулалтыг тогтоож, амьтны асаргаа, зардлыг талуудын хооронд тэгш хуваарилна” гэж заасан байна.

Одоогоор 213 сая хүн амтай тус улсад ойролцоогоор 160 сая тэжээвэр амьтан байдаг аж. Гэхдээ уг хууль үйлчлэхийн тулд тухайн амьтан амьдралынхаа ихэнх хугацааг тухайн хостой хамт өнгөрүүлсэн байх шаардлагатай.

Мөн талуудын аль нэг нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл гэр бүлийн хүчирхийллийн түүхтэй, эрсдэлтэй тохиолдолд хамтран асрах эрх олгохгүй.

Конгрессын гишүүдийн хэлснээр, сүүлийн жилүүдэд тэжээвэр амьтдын асрамжийн маргаан шүүхэд нэмэгдсэн бөгөөд энэ хууль нь Бразилийн нийгэмд сүүлийн арван жилүүдэд гарсан өөрчлөлтөд хариу өгч буй арга хэмжээ юм.

Мөн мэдэгдэлд дурдсанаар, хүүхэд цөөнтэй хосууд тэжээвэр амьтантайгаа илүү ойр дотно харилцаатай болж, тэднийг “жинхэнэ гэр бүлийн гишүүн” гэж үзэх хандлага нэмэгдэж байна гэжээ.

БУСАД УЛСЫН ТУРШЛАГА

Одоогоор Их Британид нохойг хууль зүйн хувьд машин, байшин зэрэг бусад хувийн өмчтэй адил "амьгүй" эд зүйл гэж үздэг. Иймээс асрамжийн маргаан нь хэн нь цорын ганц эзэмшигч вэ гэдгийг тогтоох дээр төвлөрдөг.

2014 онд Франц улс хуулиа өөрчилж, тэжээвэр амьтдыг “хөдлөх эд хөрөнгө” биш, харин “амьд, мэдрэх чадвартай оршихуй” гэж үзэх болсон. Энэ өөрчлөлтийн үр дүнд салалтын үед хосууд тэжээвэр амьтдаа хамтран асрах эрхийн төлөө маргах боломжтой болсон.

Австралид одоогоор салалтын дараа тэжээвэр амьтдын асрамжийг хэрхэн зохицуулах талаар шүүхүүд баримтлах тодорхой хууль тогтоомж байхгүй байна.

Тэжээвэр амьтанд хамтран асрах эрх олгосон хамгийн сүүлийн жишээ нь 2021 онд Испанид гарсан. Салсан хос шүүхэд хандаж, амьтан хэнтэй нь амьдрах ёстойг шийдэхэд шүүгч нохойг хамтран асрах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Мадридын шүүх тухайн нохой болох Пандад хоёр тал хоёулаа “хамтран хариуцагч”, “хамтран асрагч” гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан