gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Увс аймгийн иргэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ

О.Батхишиг
Нийгэм
2026-03-23
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, орон нутгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзжээ.

Ерөнхийлөгч уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон өөрийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг танилцуулсан аж. 

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэлэв.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд илэрхийлжээ.

Увс аймгийн 140-өөд аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд  хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдаж, хүчин чадлаа өргөтгөн, ажлын байр бий болгожээ.  “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгаас шалгарсан байна.

Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламжаа өргөтгөж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Увс нуур-Улаангом, Баруун тойруугийн хатуу хучилттай авто замаа шинэчилсэн байна.

Увс-Ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг зургаан сумтай холбосон 164 км, Улаангом-Хандгайтын замаас Сагил сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, үр тариа хадгалах агуулах, Бөхмөрөн, Өндөрхангай сумын сургуулийн барилгын ажил эхлэх аж.

Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч цаашид эдийн засгаа төрөлжүүлэх,  мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал салбараа хөгжүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ Засаг дарга Э.Насанбат хэллээ.

Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг өсгөн үржүүлдэг. Мөн жамц давс, чацаргана жимс зэрэг брэндээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлж байна гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзах үеэр нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнажээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан