gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ш.Энхтуяа: Хөхний хавдар томрох үед суганы булчирхай томордог юм

Эрүүл мэнд
2008-01-17
1
Twitter logo
1
Twitter logo
Эрүүл мэнд
2008-01-17

-Та манай сонины "Мэргэжлийн эмч" булангийн энэ дугаарын зочноор уригдаад байна. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны өмнө "Хань" сонины мянга мянган уншигчдад шинэ оны мэнд хүргээд ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Би 1981 онд АУДС-ийг хүний их эмчээр төгссөн. 1985-1987онд Германд эмгэг судлалын чиглэлээр ординатурт суралцсан. Түүнээс хойш Япон, Австрали, Австри зэрэг орнуудад очиж хавдар өвчний эрт оношлогоо тэр дундаа умайн хүзүү, эмэгтэйчүүдийн өвчин, бусад байрлалын хорт хавдруудын эрт оношлогоо, ялган оношлох чиглэлээр мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэн. Одоо "Етемо" эмнэлгийн их эмчээр ажиллаж байна.

-Хоёулаа яриагаа хөхний бүтэц ямар байдаг, түүний үүрэг ач холбогдлын талаар ярилцъя?
-Эмэгтэй хүний хөх нь дотроо 10-15 ширхэг булчирхайлаг хэлтэнцэр, цоргоноос бүрддэг. Энэ нь хөхөнд сүү боловсорч, сүү нь гуурсаар дамжин гадагшилж хүүхэд хөхөх зохицолдлогоотой байдаг.

-Хөх олон хүчин зүйлийн улмаас өвчилдөг үү?
-Хөхний өвчлөх шалтгаан олон зүйлээс хамаардаг. Энэ нь насны онцлог байдлаас, хоол тэжээл тэр дундаа өөх тос, биеийн өвчлөлийн байдлаас, удамшил зүйгээс, вирусын гарлаас хамаарч өвчилнө. Ялангуяа хавдар өвчин үүсэхэд эдгээр хүчин зүйл нөлөөлдөг.

-Хүүхэддээ хөхөө дутуу хөхүүлснээс хөхөнд буглаа үүсэж болох уу?
-Хөхөө хүүхэддээ дутуу хөхүүлснээс хөхөнд буглаа үүснэ. Хөхний хэлтэнцэр дотор сүү хуралддаг. Гэтэл сүү ар араасаа гарч байх ёстой. Хуралдсан сүүний үлдэцийг заавал сааж гаргана. Үлдэцийг сааж гаргахгүй удаашруулвал уураг дотроо зангирч тэр нь хоёрдогч халдвараас үүдэж буглаа үүсдэг. Халдвар нярай хүүхдээс халдаж байгаа биш харин эх өөрийн хөхний толгойг зөв цэвэрлээгүйгээс болж халдвар авч зангирдаг.

-Хөхний буглаа яаж үүсдэг вэ. Шинж тэмдэг нь...
-Хөхний буглаа үүссэн үед сүүг заавал сааж гаргах ёстой. Хөхөнд буглаа үүсэж байгаа үед хөхний гадарга халуун болж, улайж хөндүүрлэн үрэвслийн үед гардаг шинжүүд илэрнэ. Ийм тохиолдолд гэрийн нөхцөлд дур мэдэн хөхөө оролдож болохгүй. Цагалдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч гэдэг нь мэс заслын эмчид хандаж зөвлөгөө ав гэсэн үг юм.

-Хөхний буглаа яваандаа хөхний хавдар үүсгэх үү?
- Хөхний буглаа нь хөхүүл эхэд тохиолддог ч хорт хавдар болохгүй. Аажимдаа хөхний буглаанд шимэгдэх процесс явагддаг. Шимэгдэх процесс ын үед буглааг тойрсон хатуу хальсан эдүүд үүснэ. Энэ нь хоргүй хавдрын буюу бидний ярьж заншсанаар бэрсүүний хэлбэрийн хэмжээнд үүсдэг.

-Бэрсүү үүсэхээрээ ямар өвчний эх суурь болдог вэ?
-Бэрсүү бие даасан өвчин юм. Буглаа нь бэрсүү үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Мэс заслын хэмжээнд нээлт хийгээд идээг гаргах зайлшгүй шаардлагатай. Бага зэргийн буглаатай тохиолдолд өвдөж байгаад гайгүй болж, тэр хасэг газар бөндгөр зүйл үүсчихдэг. Ийм үед бэрсүү гадуураа уутлагдаж холбогч эдээр солигдоод эхэлдэг. Бэрсүү өвчин даавартай холбоотой үүсдэг өвчин. Хөхний бүтэц нь холбогч эдээс тогтсон олон хэлтэнцэртэй. Тэр хэлтэнцэрүүдэд эсүүд олноороо үржиж олшроод түүн дундуур явдаг холбогч эд мөн адил олшрохоор бэрсүү үүсдэг. Энэ нь нэг талдаа хоргүй хавдар, нөгөө талдаа хорт хавдрын урьдал өвчин болдог. Ийм учраас эмэгтэй хүн болгон хөхөө зөв арчлаж, хөхөө өөрөө үзэж шалгаж байвал хавдар өвчнөөс бүрэн сэргийлж чадна.

-Хөхний хорт хавдар яаж үүсдэг юм бэ?
-Дээр өгүүлснээс гадна хөхөө дутуу хөхүүлснээс үүссэн үлдэц эргээд зангилаат өөрчлөлтүүд болж хувирдаг. Эхэн үедээ хорт хавдарт өвдөх шинж тэмдэг илэрдэггүй. Мэдэгдэхгүй явсаар аажимдаа хавдар томроод эхэлдэг. Хавдар томрох үед суганы булчирхай томорч, хожуу үедээ орсон тохиолдолд өвдөлт мэдрэгддэг.

-Хөхний хавдар өвчин хүндрэхээрээ...
-Ганцхан хөхний гэлтгүй бүх эрхтний хорт хавдар хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай. Өнөөдөр манай улсад үхлийн нэгдүгээр шалтгаанд зүрх судас, хоёрдугаар шалтгаанд хавдар өвчин ордог. Хавдар өвчнийг эрт үед илрүүлж, оношловол эдгэхгүй өвчин биш юм. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хүн бүр өөртөө анхаарал тавьж, хоёр жилд нэг удаа эмчид хандаж үзүүлж, өөрийгөө өвчлүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн талаар мэдлэг боловсролоо дээшлүүлж байх хэрэгтэй.

-Хөхний өвчний хүндрэлийнхээ ямар шатанд мэс заслын эмчилгээнд ордог вэ?
-Хорт хавдар болсон үед л хөхөнд мэс засал хийдэг гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Хамгийн гол нь хөхөнд байх ёсгүй зүйлийг байлгаж хэзээ ч болохгүй юм. Хөхөнд ямар нэг хэлбэрийн бэрсүү байх л юм бол мэргэжлийн мэс заслын эмчид хандаж авахуулах шаардлагатай.

-Өрөөсөн хөхөөрөө эмэгтэй хүн урьд өмнөх шигээ хэвийн байж чадах уу?
-Өрөөсөн хөхтэй байлаа гээд бие организмын зохицолдлого, үйл ажиллагаа, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй. Харин гоо сайхны талаас л өөрчлөлт гарна. Хөхний үйл ажиллагаа өнчин тархи, хөх, өндгөвч гурвын зохицолдлогоор явагддаг. Нэг нь байхгүй ч нөгөө хөх нь үйл ажиллагаагаа гүйцэтгэж байдаг.

-Эмээ нь, ээж нь хөхний өвчтэй бол охидод нь удамших шинж илэрдэг үү?
-Хөхний хорт хавдар үүсэх нэг шалтгаанд удамзүй ордог. Үүнээс сэргийлэхийн тулд бага насны охидод ямар нэгэн эм уулгах, тарилга хийх шаардлагагүй. Бэлгийн бойжилтынх нь үеэс эхчүүд хүүхдийнхээ хөхний ургалт зөв ургаж байгааг, мөн хүүхэд төрүүлэх насанд, төрсний дараа хөхөнд сүү хэр хэмжээтэй орж байгааг, үлдэц үүсэж, бэрсүү үүсэж байгаа эсэхийг өөрөөр нь шалгуулж байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд удамшсан байсан ч өвчнийг эрт үед нь оношлож, урьдчилан сэргийлж чадна.

-Ихэвчлэн ямар насны эмэгтэйчүүд хөхний өвчнөөр өвчлөмтгий байна вэ?
-Судалгаа хийхэд хөхний хорт хавдар өвчин 20-оос дээш бүх насанд тохиолдсон. Гэхдээ 45-аас дээш насныханд өндөр тохиолдох магадлал их байдаг. Мөн эмэгтэйчүүдэд урьд өмнө нь байсан бэрсүү жирэмсэн болоход дахин хувирч эхэлдэг. Өөрөөр хэлбэл сүү гарахад зохицолдож эс хувирдаг. Үүнтэй давхцаж хорт хавдар хурдан илрэх тохиолдол бий.

-Эрэгтэй хүнд хөхний хавдар болох тохиолдол гарч байсан удаа бий юу?
-Эмэгтэй хүн гэлтгүй эр хүнд ч хөхний хавдар тохиолддог. Энэ нь анагаах ухаанд өөрийн гэсэн "гинекомасти" нэр томъёотой. Эр хүний хөхний бэрсүү бэлгийн хоёр дахь бойжилтын үед залуучуудад голдуу тохиолддог. Харин хорт хавдар ахимаг насны эр хүнд тохиолддог. Хэдийгээр эмэгтэй хүн шиг өндгөвчгүй ч энэ нь дааврын шингэн мэдрэлийн зохицолдлогоогоор гарч ирдэг. Таван жилийн хугацаанд эрэгтэй хүнд хөхний хорт хавдар хоөр тохиолдлоор бүртгэгдсэн байгаа. Эрчүүд хөхний хорт хавдар эмэгтэй хүнд л тохиолддог гэж бодоод огт анзаарахгүй явдаг. Гэтэл энэ өвчин хожуу үедээ орсон тохиолдолд амь нас аврахад дэндүү оройтсон байдаг. Тэгэхээр эрчүүд ч гэсэн хөхөө анзаарч шалгаж үзэж байх хэрэгтэй.

-Хөхний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд..
-Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд өөрөө өөрийнхөө хөхийг тэмтэрч шалгаж үзэж байх хэрэгтэй. Хөхөө шалгах энгийн олон арга бий. Цээжин биеэ ил гаргаад толинд харж хоёр хөхөө ижил хэмжээтэй, мөн хөхний арьс дээш доош ямар нэг хэмжээгээр татагдсан эсэхийг шалгаарай. Шалгахын тулд гараа ташаандаа авч урагш хойш хөдөлгөж, хөхнийхээ хэлбэр хэмжээг сайн хараарай. Өмнө үзсэн сараас хөхний хэмжээ яаж өөрчлөгдсөнийг мэдэх, мөн гараа толгойныхоо ард авч баруун гараараа зүүн хөхөө зөөлөн тэмтэрч ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байвал цаашлуулж хурууныхаа өндгөөр гүн тэмтэрч бэрсүү үүссэн эсэхийг үз. Шалгаж дууссан бол зүүн гараараа баруун талынхаа хөхийг шалгаж үзэх хэрэгтэй. Дараа нь хөхнийхөө товчны толгойг имэрч үзээрэй. Имэрч үзэхдээ хөхний толгойноос шүүрэл гарч байгааг шалгаарай.

-Хөхнөөс шүүрэл гарч байгаа тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагатай юу?
-Эмэгтэй хүн жирэмсэн болж, сүү орох үед хөхнөөс шүүрэл гардаг. Үүнийг хэвийн гэж үздэг. Хэрвээ улаавтар өнгөтэй цусархаг, гүн хүрэн бор өнгөтэй шүүрэл гарч байвал даруй мэргэжлийн эмчид хандаж эсийн шинжилгээг өгөх шаардлагатай. Яагаад гэвэл хөхний цоргоны дотор талд ур хэлбэрийн ургацаг ургасан байдаг. Тэр ургацаг ихэнхдээ хоргүй байх ч зарим тохиолдолд хорт хавдрын шинжтэй болдог тул сууриасаа ховхрохоор цусархаг шүүс гардаг. Харин өнгөгүй болоод шаргал шүүрэл гарч байвал эсийн шинжилгээнээс гадна нян судлалын шинжилгээ өгөөрэй.

-Сүүлийн үед бүсгүйчүүд гоо сайхандаа анхаараад хүүхдээ угжаар хооллох болсон байна...
-Хүүхдээ нярай үед нь заавал хөхөөр хооллох хэрэгтэй. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндэд тустай юм. Зургаан сартайгаас нь эхлэн нэмэлт хоолонд оруулдаг. Харин эхийн зүгээс хүндэтгэх шалтгаанаар хүүхдээ хөхүүлэх боломжгүй нөхцөлд хөхөнд хуралдсан сүүг гүйцэд саах хэрэгтэй.

-Охидууд хөхөндөө силикон шахуулах нь их боллоо...
-Охид, бүсгүйчүүд хөхөө зөвхөн томруулах шохоорхол, дур сонирхолдоо хөтлөгдөн силикон шахуулдаг. Силикон нь хэдийгээр сүү боловсрох хэлтэнцэрт хийгддэггүй ч гадуур нь байгаа өөхөн эд рүү шахагддаг. Тухайн үедээ гоё сайхан томорч байгаа мэт харагдавч тодорхой хугацааны дараа силиконыг тойроод холбогч эдийн хуурамч капсул буюу уут үүсдэг. Энэ нь аажимдаа гэмтэж хагарах, зангирч, бэрсүүтэх зэрэг эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй.

-Сүүлийн үед хөхний эмчилгээнд ямар дэвшилтэт арга нэвтэрч байна вэ?
-Орчин үеийн эмчилгээнд эрхтэн хадгалах хагалгааг чухалд үзэж байна. Хавдар Судлалын Төв дээр энэ мэс заслыг хийж байгаа. Үүний хажуугаар дааврын эсрэг эмчилгээ хийж байгаа. Энэ нь хөхний хавдартай эмэгтэйн хавдрыг авсны дараа тодорхой хэмжээгээр ялгардаг дааврыг зогсоох эмчилгээг хийж байна.

-Одоо хоёулаа ажил албаны яриаг түр хойшлуулъя. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Ц.Энхболд гэдэг. Уул уурхайн инженер мэргэжилтэй. Бид арван жилд байхаасаа үерхэж нөхөрлөсөн. Тэр. цагаас хойш ханилаад 28 жил болж байна. Манайх хүү охинтой. Хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөж уулын уурхайн инженерийн мэргэжил эзэмшсэн. Охин маань ЭМШУИС-ийн оюутан.

-Хань тань таны ажлыг сайн ойлгодог биз?
-Миний хань ажлыг минь маш сайн ойлгодог шүү. Сүүлийн үед хавдар өвчин залуужиж олон хүн эндэж байгааг хань маань надтай л адил сэтгэл эмзэглэж хүлээж авдаг. Ямарваа өвчнийг эрт илрүүлж оношлосон үед эдгэрч болдог гэдгийг маш зөвөөр ойлгож хүлээж авдаг. Би ч гэсэн ханийнхаа уул уурхайн салбарын ажил хүнд хэцүү гэдгийг ч ойлгодог. Хүний хань байна гэдэг чинь бие биенээ ойлгож, итгэж, хүндэлж, нэг хүн шиг бодол санаатай болж, нэг зүг рүү харж амьдрахыг л хэлдэг байх.

-Ханийн тань сайн чанар...
-Хань маань аливаад хүлээцтэй ноён нуруутай, алсын бодолтой ханддаг хүн. Энэ зангаар нь би их бахархдаг юм.

-Хайрыг мэдэрч амьдарна гэдэг амьдралын гайхамшиг ч юм шиг. Та бас ингэж боддог уу?
- Хань маань миний түшиг тулгуур амьдралын минь алтан багана минь юм даа. Амьдралд эмэгтэй хүн сайн ханьтай учирч, ханийн хайр халамжийг хүртэнэ гэдэг аз юм бас жаргал юм. Ханьдаа итгэж, хайрыг нь дааж, хайрлаж, халамжилж амьдрах л амьдралын хамгийн сайхан утга учир гэж би ойлгодог. Эмэгтэй хүн ханийнхаа алдаа дутагдлыг шүүмжлэхээсээ илүү хүлээцтэй хандаж, өөрийгөө оронд нь орлуулж тавиад ойлгохыг л хичээх хэрэгтэй юм.

-Эмэгтэй хүний гэр бүл дэх үүрэг хариуцлагын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Эмэгтэй хүний үүрэг гээд яривал олон зүйлийн тухай өгүүлэх байх. Айлд ороход тавтай тухтай орчин, үр хүүхдүүдийнх нь хүмүүжил, соёлоос тэр гэрийн эзэгтэй үүргээ хэрхэн биелүүлж байгаа нь харагддаг. Хэрвээ намайг энэ тал дээр ямар вэ гээд дүгнэвэл би өөрийгөө сайн эзэгтэй гэж бардам хэлнээ.

-"Хань" сонины уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-"Хань" сонины уншигчдад хандаад эмч хүний хувьд "Хавдар өвчин аймшигтай өвчин биш ээ. Эрүүл мэндээ анхаарч эрт оношлуулж чадвал бүрэн төгс эдгэрдэг юм шүү. Эрүүл энх, элэг бүтэн амьдарна гэдэг юугаар ч сольж болшгүй хамгийн сайхан аз жаргал байдаг. Та өөрт байгаа аз жаргалаа үргэлж хайрлаж, хамгаалж яваарай " гэж хэлье.

Танд баярлалаа. Ярилцсан Г.Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан