Манай урд хөршийн эдийн засаг гэрлийн хурдаар хөгжиж байна. Хурдацтай хөгжлийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ асар ихсэв. Хятад жилдээ 70-80 мянган мВт-ын цахилгааны дутагдалд орж байна гэсэн тоон үзүүлэлт бий. Энэхүү хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд хятадууд яаравчлан мордоод байна. Тэд ОХУ, Казахстан, Вьетнамтай цахилгаан импортлох талаар ярьж буй аж.
Мөн дээрх эрчим хүчний дутагдлын нэгээхэн хэсгийг манай орноос ханган нийлүүлэх асуудлыг тавьсан нь монголчуудын хувьд том завшаан гэж мэргэжилтнүүд үздэг. Бид одоогоор газар дорх илүү чанартай, коксжих нүүрсээ ухаад л түүхий чигээр нь Өмнөговийн боомтоор өдөр шөнөгүй том машинаар тоос татуулан урагш зөөж байна.
”Тавантолгой транс” компани Тавантолгойн орд газрын эзэмшил талбайд олборлолт явуулж, коксжих нүүрсийг Хятад руу ийн зөөвөрлөж их ашиг олж байгаа нь нууц биш. Гэтэл лицензтэй газартаа нэг хүрз нүүрс хөндөөгүй ирсэн үндэсний компаниудыг орд эзэмших нь гэж бөөн асуудал болгож буй нь гайхмаар. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс илүү үнэд хүрдэг.
Тэгвэл манай улс дэлхийн стандартаас
хасагдсан, хэн ч тоодоггүй хүрэн нүүрсний арвин нөөцтэй. 150 тэрбум тонн
хүрэн нүүрсний нөөц цаашдаа ч нэмэгдэнэ гэж үздэг. Чухамдаа газар дор хэвтэж
буй энэ хатуу чулууг олборлоод эцсийн бүтээгдэхүүн болгон ашиглавал харин ч алт
болох бус уу.
Тиймээс Шивээ-овоогийн уурхайн нүүрсний орд газрыг түшиглэн том чадлын уурхай
болон цахилгаан станцууд барих төслийг хэрэгжүүлэх юм.
Энэхүү ажлын санаачилга 2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын БНХАУ-д хийсэн айлчлалаас эхтэй. Уг айлчлалын үеэр эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт холбогдох хүмүүс гарын үсэг зурсан билээ. Энэ санамж бичгийн хүрээнд хоёр талын мэргэжилтнүүд олон удаа уулзаж ярилцаж байгаа ч Шивээ-Овоогийн уурхайн лицензийн асуудлаас үүдэн ажил гацаанд ороод байсан юм.
Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Шивээ-Овоо орчмын орд газрын 35 мянган га талбайд нүүрс олборлох зөвшөөрлөөс тус уурхай ердөө 91 га-д лиценз авч л дээ. Гэтэл бусад талбайн зөвшөөрлийг хувийн компани эзэмших эрхтэй болчихож. Жилдээ хоёр сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Шивээ-Овоогийн уурхай лицензээр авсан талбайн нийт нөөцийнхөө16 сая тонн нүүрсийг өнөөдөр үйлдвэрлээд байгаа. Харин цаана нь үлдэх долоон сая тонн нүүрсийг уурхайн хүчин чадлаар тооцвол ердөө хоёр жил гаруйхны нөөц гэнэ. Үүнийг тооцсон хятадууд лицензийн асуудлаа шийд дараа нь ажлаа эхлэе гэжээ.
Урд хөршийнхөн эрчим хүчний эх үүсвэрийг олон газраас хайж, судалгаа хийж байгаа. Манай орноос цахилгаан импортлох нь тэдэнд хамаагүй ашигтай. Бусад оронтой харьцуулахад шүү дээ. Газарзүйн байршлаа бодсон ч тэр. Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан байршлаа ашиглан хөгжих боломжтой хэмээн манай улсыг олон улсын шинжээчид хэлсэн байдаг. Үнэхээр ч бид хөршүүдийн асар хурдацтай эдийн засгийн өсөлтийг өөрсдөдөө ашигтайгаар эгүүлэх олон боломж бий. Шинэ цагийн хятад, оросуудтай хэл амаа зөвөөр ололцож ажиллах нь жижиг зах зээлтэй, хэтэвч нимгэн манай улсад хэрэгтэй биз.
Эрчим хүчний бодлогыг тодорхойлдог БНХАУ-ын Улсын сүлжээ компани 11-р таван жилийн төлөвлөгөөндөө Монголоос цахилгаан импортлох тухай төслийг оруулж, баталжээ. Урд хөршийн мэргэжилтнүүд ч зүгээр суусангүй. “Нүүрсний уурхай, цахилгаан станц”-ын цогцолбор байгуулж, Хятадад цахилгаан экспортлох төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийгээд одоогийн Шадар сайдыг Засгийн газрын тэргүүн байхад гардуулсан. Таван жилийн төлөвлөгөөг тасална гэдэг хятадуудын хувьд том ял. Тиймээс тэд “Танайх шийдээ хурдан гарга. Эс бөгөөс өөр эх үүсвэр хайя” гэж манайханд дахин анхааруулж.
Харин С.Баяр өмнөх сайдуудынхаа хийж
чадаагүй зүйлийг өөр өнцгөөс харж, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн Шивээ-Овоо
орчмын талбайн лицензийг саяхан эгүүлэн татаж, төр төмөр нүүртэй гэдгийг олон
түмэнд харууллаа. Түүний энэ шийдвэрийг Шивээ-Овоогийн уурхайчид талархан
хүлээн авсан билээ.
Одоогийн байдлаар төслийн бэлтгэл хангах ажил ид явж байна.
Хятадын мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Түлш, эрчим хүчний яамныхантай хэлэлцээрийн ширээний ард суулаа. Саяхан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв тэргүүтэй хүмүүс урд хөршид ажиллаад иржээ. Нэгэнтээ лицензийн асуудлыг шийдсэн учраас одоо төслийг эхлүүлэх бичиг цаасны ажлууд өрнөж байгаа гэнэ. Гэхдээ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Том төсөл учраас алсыг харж ажиллах, зарим зүйл дээр хятадуудтай санал зөрөлдөж буй тухай мэргэжилтнүүд ярьсан.
Энэ төслөөр гурван ил уурхай, тус бүр нь 3600 мВт-ын хүчин чадалтай гурван цахилгаан станц, 500 кВт-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулна. Манай эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 800 гаруй мВт. Тэгвэл дээрх цогцолборын нэг цахилгаан станцынх нь хүчин чадал 3600 мВт. Энэ онд багтан ажлаа эхэлбэл 2010 онд цогцолборын эхний хэсгийг ашиглалтад оруулж, 2015 он гэхэд төслийг хэрэгжүүлж дуусгах урьдчилсан судалгаа хийжээ.
Шивээ-Овоод ийм цогцолбор боссоноор манай улсын эдийн засаг хөгжиж, иргэдийн амьдрал дээшилнэ гэдэгт эрчим хүчний салбарынхан эргэлзэхгүй байна. Дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангаад зогсохгүй урд хөрш рүү экспортолно. Улсын төсвийг дангаараа бүрдүүлэх хэмжээний орлого олно. Энэ төслийн ач холбогдлыг мэргэжилтнүүд товчхон тайлбарлалаа. Мөн нүүрсийг шингэрүүлж хийжүүлээд нефть гарган авах төслийн судалгаа хийж байна. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгой төслүүд хэрэгжиж ашгаа өгч эхэлнэ гэхээр улс орны ирээдүй өөдрөг харагдана. Гагцхүү төр, засгийн зөв шийдвэр, зохицуулалтаас бүх зүйл хамаарна.
Д.Бэхээ