gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Асар богино хугацаанд аюулын харангыг илрүүлнэ

Эрүүл мэнд
2008-04-09
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-04-09

Засгийн газраас энэ оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн зургадугаар зүйлийн хоёрын тавд “Үндэсний танхим нь экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргахад бүрэн эрхтэй байна” гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор БНХАУлсаас хүнсний аюулгүй байдлын цогц багаж худалдан авч, нийтэд танилцуулав. Энэхүү багажны тусламжтайгаар төмс, хүнсний ногоо, жимс, гурил, элсэн чихэр, цагаан будаа мөн төрөл бүрийн лаазалсан бүтээгдэхүүн, хиам, гоймон, пүнтүүз, далайн бүтээгдэхүүн зэрэгт агуулагдаж буй бордооны үлдэгдлийн хэмжээ, шоргоолжны альдигед, нитрит, нитрат, хүхрийн хүчлийн давхар исэл, ронгалит гэх мэт химийн хорт бодисыг тодорхойлох боломжтой.

Мөн энэхүү багаж нь Монгол Улсад цорын ганцад тооцогдож байгаа бөгөөд ердөө 1.6 килограммын жинтэй, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй хорт бодисуудын хэмжээг 1-2 минутад тодорхойлох хүчин чадалтай юм.

Хиаманд нитрит их хэмжээгээр илэрсэн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Энэхүү багажийг туршиж үзсэн үү. Үр дүн нь ямар байна вэ?
-Бид эдгээр багажийг туршиж үзсэн. Туул гол, Биокомбинатын орчмын уснаас дээж авч шинжилсэн. Тэгэхэд ус ихээр бохирдсон байсан. Мөн хиаманд шинжилгээ хийхэд байх ёстой нитрит өндөр гарсан. Тэгэхдээ бид юу юугүй танайх муу бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна гэж нийтэд зарлахгүй. Тухайн компанид албан ёсны захидал хүргүүлж “Шинжилгээ хийхэд ийм гарлаа үүнийг нэн түрүүн засч, залруулах хэрэгтэй. Хэрэв дараа дахиж шалгахад норм хэтрүүлсэн бол хаах арга хэмжээ авна” гэж байгаа.

-Шалгах багаж авчихлаа. Энэхүү багажыг ажиллуулах мэргэжилтэн хэр байгаа вэ?
-Бид багаж ажиллуулах 4-5 хоногийн сургалт зохион байгуулсан. Хэд хэдэн хүн сургасан. Харин энэхүү багаж эвдэрсэн тохиолдолд засах хүн одоогоор алга. 

   Гаалийн нэг байцаагчид дэндүү их импортын бүтээгдэхүүн ногддог
Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжаваас цөөн асуултад хариулт авлаа.

-Боомтуудаар хүнсний бүтээгдэхүүн хяналтгүй оруулж ирж байна гэсэн нийтлэг ойлголт бий болоод удлаа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
-Иргэдийн дунд ийм ойлголт байдаг. Тэгэхдээ бид чадлынхаа хэрээр хяналт, шалгалт хийж байна. Хил дээр өнөөдөр 900 гаруй гаалийн байцаагч ажилладаг. Нэг байцаагчид ногдох импортын бүтээгдэхүүний тоо дэндүү их болсон. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн үзэж, шалгаж чадахгүй байгаа. Одоогоор бид түүвэр судалгаа, хяналт тавьж байна даа. Өөрөөр хэлбэл, нүдэн баримжаа, өөрсдийн туршлаган дээр үндэслэж шалгадаг. Ингээд шалгаж байх явцад анхаарал татахуйц зүйл ажиглагдвал мэргэжлийн хяналтын байгууллагууд дахин шалгалт хийлгүүлдэг. Аль болохоор аюулгүй байдлыг хангах зорилгоор үнэн дүгнэлт хийхийг зорьж байна.

-Энэхүү бага оврын лабораторын өртөг хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа вэ. Хаана байршуулах вэ?
-Энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Гаалийн байгууллагад лаборатори авч өгөхөөр тусгагдсан. Эдгээр багажуудын үнэ нь 300 мянгаас 10 сая төгрөг. Монгол Улсын гол боомт болох Замын-Үүд, Алтанбулагт ашиглаж байна.

М.Ариунтуу

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан