gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Устах аюул руу цогиж яваа “Улаан паспорттой” хулан

Нийгэм
2009-04-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-15

Tөв Азийн болон Африкийн орнуудад  нүүрлээд байгаа  хямралаас том гамшиг бол цөлжилт, усны асуудал хоёр юм.

Тэр дундаа, дундад Азид манайхтай адил нүүдлийн аж ахуй эрхэлсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан “стан” орнуудад усны хомсдол нүүрлээд байна. Яг өнөөдөр гэхэд л  говьд задгай ус  булаг олноороо ширгэж  түүнийг даган амьдардаг хавтгай, хулан, мазаалай,  цагаан зээр олноороо үхэж хорогдож нүүж дайжиж байна. Дорноговь аймагт 3000 худаг 40 гаруй  булаг шандаас өнөөдөр гэхэд л 500 худаг 20 гаруй булаг шанд ширгээд байна.

Ан амьтан, байгаль хамгаалах төслийн зарцуулалт  санхүүгийн  үйл ажиллагаа далд  ил тод биш байгаа нь төслийнхний  халаасанд ордог юм биш  байгаа гэсэн хардалт  буруу биш.  Тухайн төсөл  юм уу гадаад дотоодын  хөрөнгө оруулалт амар хялбар амьдрах гэсэн хэдхэн хүний хармаанд орж байгаа юм  биш байгаа. Хэдхэн жилийн өмнө Холландын Баумений сангийнхан тахь  онгоцоор зөөж авчрахад бид хурдан морь нь “айрагдаж” байгаа уяач  шиг баярласан. Мөхөс би  хулантай хаяалж өссөнийх, одоо ч хулантай  захалж аж төрдөг хүний хувьд БОАЖЯ-ныхныг санаг сэрэг гэж “Хулангийн  гацаа” гэдэг хялбаршуулсан халаасны ном бичиж тус яамны сайдын шагнал хүртэж байлаа. Тэр номыг бариад энэ үнэн үү гэж байгаа хүн алга. Хулан хамгаалдаг судалдаг эрдэмтэн байдаг л байх. Бас БОАЖЯ-ыг хамгийн олон төсөл хэрэгжүүлдэг байгууллага гэж дуулсан. Бүр гадаад орнууд ан амьтан ашигт малтмалаа яаж хамгаалж байгаа тухай  чамгүй судалж “Хулангийн хэт  бөөгнөрлийг механик аргаар шилжүүлэн  нутагшуулах төсөл” бичээд БОАЖЯ-д өгсөн юм. Одооч таг. Уул нь голдоо нүхтэй улс л баймаар юм. Энэ төсөл бол миний эх орныхоо мөхөж яваа ан амьтныг “үхлийн хямралаас” гаргахад оруулах хувь нэмэр гэж боддог.

Яг одоо гэхэд л хулан ид унагалж  зөөлөн хөрстэй газар ирээд байгаа хол нүүдлийнхээ цулбуурыг “эвхэж” тоос  түр намддаг үе нь. Хулангаа хамгаалдаг, судалдаг, эрдэмтэнтэй улс орон л  юм бол өдийд судалгааны  болон баримтат киноны  зураг авдаг цаг. Олон жилийн өмнө гавьяат  кино оператор О.Уртнасан гуай хавтгай мазаалай хоёрын зураг авах гэж  Алтайн цаадах говьд яаж зовж явсныг санаач.

Хулан мөхлийн аюул руу “цогиж” явахад  түүнийг судалдаг эрдэмтэд нь хотод дулаан байранд гэдсээ илээд хэвтэж болмооргүй л санагдах юм. Үнэхээр хулангаа судалдаг эрдэмтэн нь үнэн л юм бол говьд ирж хулантай  цуг нүүж, унагалахыг харж, хальсанд буулгаж, түүнтэй цуг ус ууж адуу шиг унтаж  шуувуу шиг сэрж явах ёстой юм биш үү.

Яг өдийд  хулангийн хээлтэй гүү сүргээсээ ялгарч  хөдөлгөөн удааширч  унагалах газартаа тогтдог юм. Сая нэг номноос уншсан чинь хил даван олон хулан  баруун урдаасаа манай улсад орж ирсэн гэнэ. Учир нь Орос Казакстан, Жунгарын говь, Шинжаанд задгай ус болгоныхоо эхэн дээр  уурхай босгосон юм байх. Үүнийг манайх ч гэсэн санамаар юм.Ер нь  төр юу хамаагүйд оролцдог энэ  их тушаа чөдрөөсөө салж зарим албан үүргээ ТББ-д өгч гүйцэтгүүлмээр юм.

Уул нь би  хэрүүлийн алим болсон Тавантолгойн  нэг хэсэг Овоо худгийн нүүрсний участокоор  диплом бичихдээ уурхайнхаа аман дээр цахилгаан станц барих санаа дэвшүүлээд буруудаж байсан хүн.
Тэгэхэд намайг нэг мэргэн багш  маань “ Эзгүй талд  нүүрснийхээ уурхайн аман дээр  цахилгаан станц барьдаг чам шиг тэнэг байдаг аа» гэж  байж билээ. Хулан ярьж байснаа  юун нүүрс ярив гэж магадгүй. Нүүрсийг дагаж асар их ус хаягддаг юм.

Одоогийнх шиг хөрөнгө мөнгө хомсдож худаг гаргах нь бүү хэл хулангаа харангадуулж байгаа манай говьд энэ усыг  цуглуулж хиймэл нуур болгоод цангасан хулангаа услах юмсан.

Хэдхэн хоногийн өмнө Хатанбулгийн нутгаар явж байхад  хулан зөөлөн  газар сууриндуухан байна. Суурин байх хугацаа нь ердөө хоёр долоо хоног болдог юм. Энэ хугацаанд бүх гүү унагалаад унага нүүдлийн чарга даахтайгаа болдог алтан үе нь. Хулангийн унага  дөрвөн хөл нь газарт хагас дутуу хүрч гал уургаа амласан л бол гүйцэгддэггүй амьтан. Хатанбулаг Мандах сумаар явж байхад малчид хулан  орж ирж байна. Зөөлөн газар унагалах дөхөхөөрөө хэсэгхэн хугацаанд тогтдог юм. Удаан  байвал улаан газар  үлдэнэ дээ гэцгээнэ. Хулангийн хээлтэй гүү холын  нүүдэл даахгүй хээл хаядаг тул говь  сайрын пургисан зөөлөн хөрсөнд ирж унагалаад явна. Дээр үед нэгдэл нийгмийн малтай байх үед малаа  нэг дор төллүүлэхийн тулд хуц ухнаа хээлтүүлэгт оруулна гэж бөөн ажил өрнөдөг байсан бол  говийн хулан зэрэг шахуу ороо нь орох тул хавар 14 хоногийн дотор зэрэг шахам унагалдгаараа муухан зоотехникчээс дутахгүй  үржил селекцийн ажил хийдэг  адгуус гэдэг нь харагдаж байгаа биз.

Холоос хээлтэй ирсэн гүүний унага том болоод нутаг руугаа гүйдэг гэдэг шиг хулан говийн гүн рүү хүн амьтны хөлөөс зайдуу газар зөн совингоороо ирж унагалдаг юм билээ. Саяхан уулзсан Хатанбулагийн малчин нэг их сонин юм ярих юм. Хулан заримдаа л 50-60-аараа сүрэглэнэ. Ийм бүлтэй сүргийг том сүрэг гэнэ. Гэтэл энэ хавар тэр малчин 150-200-аараа сүрэглэн яваа өтгөн сүрэгтэй дайралджээ.

Гэнэт дайралдахад гайхсан гэнэ. Дайсан руугаа дайрах тушаал хүлээгээд нуугдсан морин цэрэг шиг  аараг толгодын дундаас  гарч зугтаахыг нь харжээ. Хаанаас орж ирсэн юм  бүү мэд,  ердийн хулан шиг  зугтахдаа хоёр тийш толгойгоо хаялахгүй  чихээ хулмайлган  духайн давхиж байсан гэнэ. Ер хулан цаг улирлаасаа шалтгаалж зүс нь өөрчлөгддөг юм. Тухайлбал, миний үзсэнээр хавар, намар орой хулангийн зүс зэгэл сааралдуу, зун, өвөл бол  тана, цавиараа цагаан,  дэл нь хардуу  нуруугаа дагасан хар голтой болдог юм билээ. Ноднин хавар  Цагаан цавын цеолитийн уурхайн ойролцоох жалганд хэдхэн хулан  орчихдог юм. Удалгүй  цувран гарч ирсэн хойно нь юу хийснийг нь үзтэл хулан  цеолитийг мөлүү болтол мэрсэн байж билээ.  Говьд элбэг дайралддаг цеолит буюу борзонг гахай шувууны хоол тэжээлд хэрэглэдэг, хатуу усыг  шүүж зөөлрүүлдэг, бордоонд ашигладаг гэдэг. Харин хулан  түүнийг мэдээд идэж байгааг анх удаа үзсэн минь энэ. Байгалийн шалгарлын  зөн совингоороо хүн адгуус ижил байдаг ажээ. Жишээлэхэд бага насны хүүхэд витамин дутагдахаараа шороо иддэг шиг хулан цаг тарчиг үед цеолитыг өөрөө олоод идчихэж байгаа нь бүр ч сонирхолтой.

Зэрлэг хулан өөрийн нь биедээ эрдэс дутагдаж байгаа гэдгийг  мэддэг л юм байна.Тэгэхээр энэ хэдэн хулан  хажууд нь амьдардаг юм уу эсвэл зөвхөн тэр цеолитыг идэх гэж бүр холоос зорьж ирсэн байхыг үгүйсгэх газаргүй.

Халуун орны зэрлэг амьтад хоол хор хоёрыг ялгадаг. Тухайлбал Африкийн Серенгайтын дархан газар байгаа  амьтад нэгэн төрлийн шавар идэж байгаа нь цеолит л байж билээ..Цеолит хордлого тайлдаг, витаминыг нөхдөг эрдэс ажээ.

Халуун орон болон дорно дахины орнуудад цеолитыг маш өргөн ашигладаг тэр бүү хэл зарим орон цеолитийн яамтай  гэдэг.

Энэ нийлмэл эрдэс цеолитийн ид шидийг адгуусан амьтад хүртэл мэддэг  байхад монголчууд бид  мэдээгүй явна. Тэр ч бүү хэл цеолитийг халуун орны өвчтэй шархтай амьтад идээд зүгээр болж эдгэрдэг юм билээ. Халуун орныхон цеолитийг шидэт шавар гэж нэрлэн тэнд очсон  амьтад нь хүртэл  тэр шидэт цеолитыг дайсан нөхөр хоёроо ч умартан арслан одос хоёр зэрэгцээд  л идэж байх юм билээ.

Зах зээлийн үед  говьчууд  хааяа хулан сэмхэн “шоглож” хоолонд хэрэглэдэг болсон нь нууц биш.
Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумын нэр бүхий иргэд гаднаас ирсэн улстай хуйвалдаж 35-60 хулан нэг дор агнасан хэрэг гарч байсан бөгөөд энэ хэрэг яаж шийдэгдсэн тухай  хууль хяналтын байгууллага  олон нийтэд одоо болтол  мэдээлээгүй л байна. Мөн өнгөрсөн жил 400 гаруй зээр агнан хилээр махыг нь гаргахыг завдсан хэрэг бас  л яаж шийдсэн нь  мэдэгдэхгүй л байна.  Бид амьдрах газраа эрж яваа  хулан, зээрийн сүрэгтэй  дайралдаад “Ямар олон юм бэ?»  гэж  л  хардаг болохоос биш биднээс тайван амьдрах орон зай, нутаг бэлчээр эрэн монголын говийг  туурайгаараа тамгалан явааг   анзаарахгүй  л байна. Олон улсын хэмжээнд агнахыг хориглон дархан цаазтай болгож “Улаан ном»-д орж  «Улаан паспорт»-той болсон хулангаа  хамгаалж хямгатай өсгөж үржүүлэн хэрэглэх шаардлагатай байна.

Иймд олон улсын байгаль орчны байдаг юм уу холбогдох экспертүүдийг урьж ажиллуулан  агнах нөөцтэй болсон эсэхийг  шалгуулах хэрэгтэй болов уу.

Бас халуун орны дархан газрууд шиг нэг аймагт хэт олноороо бөөгнөрөөд байгааг нь сийрэгжүүлж нүүлгэн шилжүүлэх нутагшуулах, гадаад орнуудын зоо паркуудад өгөх, солилцох замаар  эрдэм шинжилгээний болон бизнесийн эргэлтэнд оруулах цаг болжээ.

Говьчууд хуланг илжиг гэж боддоггүй адуу гэж  хайрлаж явдаг юм. Дэлхийд хулангийн цөм сүргийн популяци зөвхөн азийн орнуудад л үлдсэний гол цэг нь манай улс гэж ховор амьтныг хамгаалах олон улсын байгууллага үздэг юм билээ.

ХҮIII зууны сүүлч ХIХ эхээр оросын эрдэмтэн Прижевальский  Монголоор дамжин аялах замдаа одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын орчмоос хулан тахийг барьж толгой, арьсыг нь Петрбургийн музейд авч очсоноор эдүүгээ шинжлэх ухаанд “А.С.Прижевальскийн адуу” гэдэг нэртэй болсон түүхтэй.
 Монголчууд ч энэ хүний  буянаар хэдэн тахь авч үлдсэн  одоо өсч байна. Харин одоохондоо олон юм шиг харагдаад, бэлчээр сүйтгэлээ гэж адлагдаад байгаа хулан маань цөөрч  нутаг нь хумигдсаар байна.
Тэгээд Дорноговьчууд дэлхийд хулан тахийг нээж монголыг таниулсан А.С.Прижевальскийн хөшөөг олон жилийн өмнө Өргөн сумын төвд босгосон юм.

Тэр бүү хэл түүний удирдсан экспедицийн буусан Сэнжийн худгийн шохойн чулуун дээр” ПРИЖ. 1884 “ гэсэн бичиг одоо ч сийлээтэй хэвээрээ байж л байна.

Уг бичигт чулуу одоогийн Өргөн сумын төвөөс 4км-т төмөр замаас 3 км-т байдаг ажээ. Говийнхон өнөөдөр хуланг нүд үзүүрлэдэг.Учир нь хэт олноороо сүрэглэн одоогийнх шиг нутаг бэлчээр хомсдсон үед малчдад  нэрмээс болдог  учраас л ингэж байгаа юм. Тэрнээс биш  бороо хуртай байхад Дорноговийн Бааст, Малх, Овоо, Сүүж, Наймангийн тал  зээр хуланг хэдэн саяар нь багтааж л байсан гэдэг. Ядаж хулан арай ядан ургаж байгаа өвсний үндсийг туурайгаараа цавцаж иддэг тул  байгальд халтай гэдгийг говьчууд андахгүй болохоор хажиглаад байгаа юм.

Хэдэн жилийн өмнө онгоцоор хулан тоолсон хүмүүс хулангийн нүүсэн замыг дээрээс нь харахад ” Улаан зураа” татчихсан байсан  гэж хэлж байсныг санаж байна.

Миний хувьд хуланг түрүүчийн нийтлэлдээ бичиж байсан  шиг нүүдлийн замынх нь 3/1-ийг хаагаад байгаа төмөр замын зүүн  талд гаргамаар  байгаа юм. Энэ бол Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн зааг Мэнэнгийн тал.Энэ нутаг одоо ашиглагдахгүй байна. Тэгээд ч  хулангийн уугуул нутаг.
Энд 3 аймгийн 10  шахам сумтай хиллэдэг тэгш тал. Ус ховор нутаг.Хулангаа шилжүүлэн нутагшуулахдаа шинэ нутагт нь хиймэл  нуур цөөрөм  задгай ус олноор нь гаргаж тэгш тал учраас  салхи жавраас хамгаалах нөмөр  газрыг барьж ч  болох юм.

Тэгээд ч хойноо Хэрлэн гол, Урагшаа Сүхбаатар,Зүүн хойшоо Халх Нөмрөгийн   байгалын цогцолбор газрын дунд, хөндлөн тэнхлэгийн төв замын бэлчир газар учраас тохиромтой  болов уу,
Энэ  нутгийн  их хүлэгч Хардал бэйс Пүрэвжавын адууг хулан тахийн удамтай гэдэг. Нутгийнханд ч билэгшээлтэй байх нь тодорхой.

Харин хулан шилжүүлэхдээ газраар хашиж, хумин төмөр замаар гаргах нь зөв болов уу. Түүнийг мэргэжлийн хүмүүсийн  шийдэх асуудал. Ийм төсөл хамтарч бичих юм уу шалгаруулвал гадаадынхан  сонирхох нь эргэлзээгүй.  Хэдэн тахь авчирчихаад хашиж тэжээгээд   илүү эрх эдэлж  байх хооронд    унаган нутгийн хулан маань “Улаан паспорт”  өвөртөлчихөөд устах зүг рүүгээ цогиж явна. Адуу цангаж, хулан унагалж, ингэ буйлах  Дорноговийн хавар аа гэж...

Б.Төмөрпүрэв

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан