gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

110 баг өрсөлдөж байна

Спорт
2007-06-18
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-06-18

Өчигдөр нийслэлийн Хандгайтад орших "Янзага" зусланд Монголын волейболын холбоо "Олон улсын волейболын өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Олон улсын волейболын холбооноос санаачилсан тус өдөрлөгийг FIVE-д гишүүнчлэлтэй бүх орны холбоод зургадугаар сарын хоёрдугаар хагаст тэмдэглэдэг уламжлалтай. МВХ энэ жилээс эв нэгдлийг бэлгэдсэн дээрх хөдөлгөөнд нэгдэж, өсвөрийн тамирчдын мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлттэй хамтатган явууллаа. Волеиболын арван үеийн төлөөлөгчид багтсан 800 гаруй хүн өдөрлөгт оролцон тамирчин ахуй үеийнхээ дурсамжаас хуваалцлаа. Тэдний дотор Ц.Шоовдор, Ж.Хаянхярваа, С.Кенехан нарын алтан үеийнхнээс гадна Л.Баатархүрээ, С.Амгаабазар, М. Мөнх-Эрдэнэ зэрэг залуу тамирчид байлцсаны хамтаар өсвөрийн тоглогчдын өрсөлдөө нийг сонирхлоо. Энэ жилийн бяцхан волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоогдлоо. Волейболын анхны олон улсын хэмжээний мастер Ж. Хаянхярваагийн нэрэмжит болон 13 дахь жилдээ зохиогдож байгаа тус тэмцээнд 34 байгууллагын 110 багийн 600 гаруй тамирчид ирсэн нь волейбол төдийгүй Монголын бусад спорт тоглоомын төрлүүдэд ховор амжилт болсон. Тэмцээн уламжлал ёсоор 12 хүртэлх, 13-14 гэсэн хоёр насны ангиллаар явагдаж байна. Гэхдээ бага насныхны тэмцээний дүрэмд өөрчлөлт орсон. Урьд жилүүдэд тэд цагаар тоглон хэн олон партад хожсон нь ялалт авдаг байсан бол энэ удаа 15 оноогоор гурван үө тоглох болжээ. Ахмад тамирчид ч мөн дээрх журмаар тоглож байна. Харин тоглолтын талбайн хэмжээний хувьд ялгаатай. 12 хүртэлх насныхан 4,5 х 6 метр талбайд өрсөлдөж байгаа бол 13-14 насны тоглогчид 6х9 метр талбайд тоглож байна. Дээр дурдсан 110 баг хорин талбайд зэрэг тоглосоор зургадугаар сарын 23-нд аваргаа тодруулна. Одоогоор хамгийн олон буюу най ман багийг Дархан-Уул аймгийнхан авчирчээ. Тэмцээн багийн үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэдгээрээ бусдаас ялгаатай. Нэг ёсондоо хоёр насны ангиллын охид, хөвгүүдийн нийт дөрвөн багийн нийлбэр оноогоор алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорно. Ийм үзүүлэлтээрээ манлайлсан тул багануурчууд 2006 оны минигийн аварга болж байсан. Тус тэмцээний нээлтийн үеэр Монгол улсын волейболын анхны шигшээ багийн гишүүн олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваатай уулзаж ярилцлаа.
-Та хэдэн оноос улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн бэ?
-Би 1953 онд МУИС-ийн Физикийн факультетэд элссэнээсээ хойш сургуулиа төлөөлөн хотын хэмжээний тэмцээнд тоглосон. 1956 онд улсын шигшээ байгуулагдахад анхны гишүүдийн нэг нь болж билээ.
-Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд олон оролцсон байх?
-Нийт 20 гаруй оронд очсон юм байна. Ихэнхдээ социалист гэгдэж байсан улсуудад тоглож байлаа. Оролцсон тоглолтын хувьд нийт 200 гаруй олон улсын тоглолтод оролцсон.
-Таныг дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээнд оролцсон цорын ганц волейболчин гэдэг?
-1962, 1966, 1970 оны ДАШТ-д оролцсондоо баярлаж явдаг. Монгол улс маань түүхэндээ гурван удаа тус тэмцээнд тоглоход бүгдэд нь оролцоно гэдэг хүн бүрт тохиогоод байхгүй аз байх.
-Таны нэрэмжит тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өссөөр өдгөө 110 багт хүрлээ. Энэ тэмцээний хамрах хүрээ өргөжиж байгааг юутай холбон тайлбарлах вэ?
-Волейболын спорт улс орон даяар жигд хөгжиж байгаагийн илрэл байх. Жил ирэх бур хүүхдүүдийн ур чадвар өсч байна. Дасгалжуулагч, багш нар маань хүүхдүүдийнхээ хурд хүчинд жаахан анхаараад ирвэл өрсөлдөөн улам ширүүсч эхлэх байх.
-Таны нэрэмжит тэмцээн зохиогдсоноор 13 дахь жилтэйгээ золголоо. Энэ хугацаанд олон шилдэг волейболч эндээс төрсөн байх? -Тийм шүү. Одоо лигт тоглож байгаа залуус бараг бүгдээрээ минигийн УАШТ-д тоглож байсан хүүхдүүд. Тиймээс энэ тэмцээн маань ирээдүйн авьяастнуудын хөлийг нь дөрөөнд хүргэж өгдөг гүүр болжээ.
Ж.Баяржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан