-Цуврал хоёрдугаар хэсэг. Үргэлжлэл бий-
Дөрөвт. Ж.Оюунгэрэл
"НИК" ХК-иар овоглож бизнесийн цар хүрээгээ өргөжүүлж чадсан хатагтай бол Ж.Оюунгэрэл юм. Энэ эрхэм хатагтай одоогоор 40 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд Монголын арван баяны дөрөвдүгээрт жагсав. "НИК" ХК-ийн хувьчлалын тендерт оролцож ялагчаар тодорч, найман сая доллар ТӨХ-нд шууд өгсөн аж. Мөн "Капитрон" банкинд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тавдугаарт. Б.Жаргалсайхан
"Буян" ХКК-ны захирал эрхэм Жаргалсайханыг хүн бүхэн хатуу эр гэж ярьдаг. Тэрбээр Монголын топ арван баяны тавд жагсаалтад оржээ. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг аж. Шилдэг бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унасан машины хоббитой эр. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ эрхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь бас сонин юм. Тэрбээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий хүүхдүүдийн хамт "зутруухан" амьдардаг байна. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авчээ.
Нэг сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг "Мираж" продакшнаас сүүлийн үед төрөн гараад байгаа хамтлаг, дуучид болон ОХУ-ын уран бүтээлчид манай улсад олон шоуг зохион байгуулж байсан билээ. Ивээн тэтгэгч Жаргалсайхан тус шоунаас 300 сая төгрөгийн ашгийг олсон байна.
Түүний бизнесийн түүх
Б.Жаргалсайхан анх багаасаа бизнес хийсэн хүний нэг. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхны бизнес нь хойд хөрш болох Орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг мэдэж Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчирч улаанаар будаад урд хөрш рүү гаргаж байсан гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан юм. Түүнийг улс төр рүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа тавьсан бол өдгөө ирээдүйн тэрбумтан "доллараар" хэмжигдэх найдвартай хүн байх байсан хэмээн нөхөд нь дүгнэсэн аж.