Дэлгүүр ба худалдан авагчийн хандлага
Бид нэг үеэ бодвол өөрсдийн хэрэгцээтэй бараагаа, хаа дуртай газраасаа, хүссэн хэмжээгээрээ авчих боломжтой болжээ. Захаас аван дайралдах ТҮЦ-ээс эхлээд супермаркет, их дэлгүүр гээд л олон бий. Тэр ч бүү хэл дэлгүүрүүд маань янз бүрийн урамшуулалтай, сугалаатай байхаас гадна үйлчилгээний төрөл бүрийн аргуудыг сүүлийн жилүүдэд нэвтрүүлсээр байна. Дэлгүүрүүд шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдож, худалдагчид нь хувцсаараа ижилсэж, орох гарахад бөхөлзөөд л, бараа бүтээгдэхүүн нь улам олон төрлийн болоод л гээд тоочвол хөгжил дэвшил ч бас бий шүү. Гэхдээ чухамхүү хэрэглэгчид маань энэ талаар ямар бодолтой байдгийг тандах зорилгоор дараахь асуулгыг явуулсан юм. Үнэхээр ч аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай байршуулахын тулд иргэдийн санаа бодлыг сайтар судлах хэрэггэй байдаг бөгөөд үүндээ тулгуурлан хэрэглэгчдийн зан төлөвт тохирсон маркетингийн бодлого боловсруулж хэрэгжуулж чадвал өөрсдийн гэсэн тогтвортой, байнгын хэрэглэгч, худалдан авагчдийг бий болгодогийг бизнесч хүн мэдэх бизээ. Тэгвэл та бухний ажилд тус нэмэр болох үүднээс бид энэхүү судалгааны дүнгээс танилцуулж байна.
Та хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ алийг нь чухалчилдаг вэ?
Хүнсний барааны зах зээлд өрсөлдөж буй худалдааны байгууллагууд хэрэглэгч, худалдан авагчдыг өөртөө татахын тулд янз бүрийн үйлчилгээг санал болгодог. Харин худалдан авагчид маань Хүнсни й дэлгүүрүүдийн хувьд чухам ямар үзүүлэлтүүдийг чухалчилдаг юм бол?
Уг хүснэгтээс та худалдан авагчид хүнсний бараа, бүтээгдэхүүний чанар, баталгааг нэн туруунд тавьж байгааг харж болно. 90-ээд оны эхээр манайхан чанартай, чанаргүй бүтээгдэхүүнийг хаа хамаагүй хэрэглэдэг байсан бол одоо хүмүүсийн худалдан авах чадвар тэр үетэй харьцуулвал харьцангуй дээшилж, өөрсдийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарах болсон ба үүнтэй холбоотойгоор баталгаатай, эрүүл хүнс хэрэглэхийг чухалчилдаг болжээ.
Үүний дараагаар хүнсний дэлгүүрүүдийн хувьд бараа бүтээгдэхүүний өргөн сонголттой байх ёстой гэж үзэж байгаа ба худалдан авах чадвар нь сайжирснаас үүдэн хоол, хүнсэндээ олон төрлийн бараа бүтээгдэхүүн ашиглах сонирхолтой болжээ. Харин 3-рт гэрт ойрхон байх ёстой гэж үзжээ. Учир нь хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт өдөр тутам байнга явагдаж байдаг, мөн үүнийг ихэвчлэн гэрийн нөхцөлд хэрэглэдэг учраас уг шаардлагыг тавьж байгаа юм байна.
Тэгвэл өрхийн төсөвт хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл болох үнийн асуудал дээр судалгаанд хамрагдагсдын "хямд үнэ"-ийг чухалчилна гэж хариулсан нь дээрх үзүүлэлтүүдийн чухалчилж үзсэнээсээ цөөн байх юм. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн нь хүмүүсийн хувьд хамгийн амин чухал зүйл болох эрүүл мэндтэй холбоотой байдгийн улмаас хямд унийг нь харж, чанаргүй бараа сонгох нь хамгийн "утгагүй"-д тооцогдох болжээ. Үүний дараагаар үйлчилгээний соёл гэсэн үзүүлэлт орж ирж байгаа бөгөөд энэ нь иргэд сүүлийн жилүүдэд үйлчилгээний байгууллагад өндөр шаардлага тавьдаг болсны илрэл юм болов уу? Мөн үйлчлүүлж дадсан байдлыг цөөн хувь нь сонгосноос үзвэл, хэрвээ тухайн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь худалдан авагчдын сэтгэлд нийцвэл уг дэлгүүрээр байнга үйлчлүүлэх сонирхол бага ч гэсэн байдгийг эндээс харж болно.
Харин хямдрал, урамшуулал болон тухайн дэлгүүрийн нэр хүнд, уламжлалыг төдийлөн чухалчилдаггүй байна. Учир нь дэлгүүрийн нэр хүнд нь хүнсний барааныхаа чанарын баталгаатай төдийлөн хамааралтай бус гэж үзсэнээс гадна хүнсний бараанд зарласан хямдрал нь гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, хувцас гэх мэт үнэтэй, томоохон барааных шиг санхүүгийн хувьд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхүйцээр хямдардаггүй учраас уг сонголтыг хийсэн байж болох юм.
Таны хувьд дэлгүүрүүдээр үйлчлүүлэхэд хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл чинь юу вэ?
Дэлгүүр гэдэг бол худалдаа наймаа хийдэг ашгийн байгууллагаас гадна хэрэглэгч, худалдан авагчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллага юм. Харин бодит байдал дээр дэлгүүрүүд энэ тодорхойлолтонд нийцэхүйцээр ажиллаж чадаж байгаа юм болов уу? Худалдан авагчдын сэтгэгдлийг сонирхъё.
Судалгаанд оролцогчдын хариулсан байдлаас үзвэл дэлгүүрүүдийн хувьд хамгийн дутагдалтай зүйл нь худалдагчид "харилцааны соёл" муутай байдаг явдал аж. Түүнчлэн нэгтгэсэн байдлаар 50 гаруй хувь нь худалдагч түүнтэй холбоо бүхий үйлчилгээнд нь сэтгэл дундуур байдаг байна. Үүнээс үзвэл дэлгүүрүүд зөвхөн ашгийг голлоод, үйлчилгээндээ огт анхаардаггүй юм байна гэж дүгнэж болох юм.
Тиймээс дэлгүүрүүд худалдагч нартаа үйлчилгээний байгууллагын ажилтны ёс зүйг зааж хэвшүүлэх шаардлага нэн түрүүнд тавигдаж байгаа бөгөөд хэдийгээр ашгийн байгууллага ч гэсэн өөрсдийн худалдан авагчдад үзүүлж буй үйлчилгээндээ сайтар анхаарах шаардлагатай байгаа юм. Чухамдаа дэлгүүрүүдийн тохижилт, худалдагчийн хувцаслалт гэх мэт гадаад өнгөн талын асуудал сайжирч дээрдсэн боловч үнэн хэрэгтээ хамгийн гол зүйл болох хэрэглэгчдэд соёлч боловсон, түргэн шуурхай үйлчлэх байдал нь дутагдалтай буюу худалдагчдын харилцааны соёл тааруу, хангалтгүй байна гэж үзжээ.
Үүний дараагаар дэлгүүрүүдийн барааны сонголт тааруу байдаг гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, дэлгүүрүүд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэхүйц барааг тэр бур нийлүүлж чаддаггүй байх юм. Манай дэлгүүрүүд иргэдийнхээ дундаж худалдан авах чадварт тохируулсных уу, эсвэл өөрсдийн ашиг орлогоо бодсоных уу, ямартай ч хойд, урд хөршийн хамгийн ойрхноос, хямдавтар бараа бүтээгдэхүүнийг авчирч худалдаалдаг ба эдгээр нь төрлийн хувьд цөөн, сонголт муутай байдаг гэж дүгнэжээ. Харин барааны чанар болон үнийн хувьд сэтгэл дундуур явдаг хүмүүс хамгийн бага хувийг эзэлж байгаагаас харвал дэлгүүрүүд харьцангуй чанартай, мөн боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг болжээ хэмээн үзэж болохоор байна.
Та доорх урамшууллын төрлөөс алийг нь илүүд үздэг вэ?
Сүүлийн жилүүдэд манай бизнесийн компаниудын маркетингийн үйл ажиллагаа нэг үеийг бодвол илүү идэвхитэй, өргөн агуулгатай болон хөгжиж байна. Үүнтэй уялдан зах зээлд өрсөлдөж буй байгууллага, компаниудын зүгээс хэрэглэгчдийг өөртөө татахын тулд янз бүрийн урамшууллыг санал болгох явдал ихэссэн. Тэгвэл хэрэглэгчид урамшууллын доорх төрлүүдээс алийг нь илүүд үздэг юм бол?
Дээрхээс үзэхэд хэрэглэгчид үнийн хямдралыг хамгийн илүүд тооцдог бол сугалаат худалдааг төдийлөн ойшоодоггүй байх юм. Өөрөөр хэлбэл, үнийн хямдрал нь арай илүү бодитой, ур дүн нь шууд мэдрэгддэг байхад сугалаанд тохирол таарах эсэх нь тодорхойгүй, магадлал бага гэж үздэгээс Энэхүү хариултыг өгсөн болов уу? Харин бэлэгтэй худалдаа болон хөнгөлөлтийн картыг ойролцоо хувьтайгаар сонгожээ. Үүнээс үзвэл худалдан авагчид урамшууллыг бодитой, ур дүн нь шууд мэдрэгддэг байхыг чухалчилдаг байна.
Далайд дусал нэмэр гэдэгчлэн таны ажил үйлс, арилжаа наймаанд тань бидний толилуулж буй судалгааны үр дүн бага ч гэсэн нэмэр болох болтугай.
Хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгчийн зан төлөв
Та хүнсний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг, эсвэл энэ зах зээлийг сонирхож эхэлж байгаа бол түүнчлэн танд ямар нэг шинэ бизнес эхлэх хүсэл эрмэлзэл байгаа бол Энэхүү судалгааны үр дүнд анхаарлаа хандуулна уу!
Хүнсний бүтээгдэхүүн бол өргөн хэрэглээний, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээтэй бүтээгдэхүүн учраас уг бүтээгдэхүүний худалдан авалт байнга, тасралтгүй явагдаж байдаг. Тиймээс ч энэ нь маш том зах зээл болох нь ойлгомжтой бөгөөд үүнийг худалдаалах цэгүүд төрлийн хувьд янз бүрээс гадна тархалтын хувьд хаа сайгүй бий. Хүнсний бүтээгдэхүүний борлуулалтанд өрхийн худалдан авалт голлох байр эзэлдэг. Иймд өрхийн хувьд уг бүтээгдэхүүнийг ихэвчлэн хаанаас, хэн, хэрхэн худалдан авдгийг сонирхъё
Танай өрх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн хаанаас худалдан авдаг вэ?
Энэхүү хүснэгтээс харвал өрхүүд хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн хүнсний захаас худалдан авдаг байна. Учир нь өрхийн хэрэглээнд зориулагдаж байгаа тул барааны хувьд олон төрлийн, мөн тоо ширхэгийн хувьд их хэмжээтэй байх шаардлагатай байдгаас гадна аль болох бүгдийг нь нэг дороос, хамгийн хямдаар худалдан авахыг эрмэлздэг байх юм.
Үүний дараагаар супермаркет, хүнсний бөөний төв болон гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг гэсэн сонголтууд бараг ижил хувьтай сонгогджээ. Супермаркетуудын хувьд барааны сонголт арвин, хадгалах төхөөрөмж сайтай учир барааны чанар баталгаатай гэж үздэгээс үйлчлүүлэх нь их байдаг байна. Мөн зарим супермаркет үнийн хувьд хямдавтар, жижиглэнгийн үнээс гадна бөөнөөр худалдаалах үнэтэй, хөнгөлөлтийн карт, сугалаа гэх мэт урамшууллын төрлүүдтэй байдаг нь түүгээр үйлчлүүлэхэд болж байгаа юм.
Харин хүнсний зах болон супермаркет, бөөний төвүүд гэрийн ойролцоо байхгүй, тийшээ очих цаг завгүй үедээ мөн бага хэмжээгээр буюу ганц нэг ширхгээр юм авах, яг тухайн үед хэрэгцээтэй болсон бараа бүтээгдэхүүнээ гэрийн ойролцоох жижиг дэлгүүрээсээ худалдан авдаг байна. Өөрөөр хэлбэл, цаг завтай буюу амралтын өдрүүдээрээ хүнсний захаас худалдаа хийж харин ажил тарах үед тэдгээр нь хаачихсан байдаг учир гэрийн ойролцоох жижиг дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байна. Иймээс ч хүнсний жижиг дэлгүүрээр үйлчлүүлэх хувь тийм ч бага биш байгаа юм.
Ийнхүү дээрхээс эдгээр хүнсний бараа худалдаалах цэгүүд нь тус бүр хэрэглэгч, худалдан авагчийг татах өөр өөрсдийн давуу талуудтай байдгийг харж болно. Үүнийг тоймлон авч үзвэл:
-Хүнсний зах - Хамгийн хямд үнэ. Тиймээс хэтэвчинд хэмнэлттэй.
-Супермаркет - Баталгаатай хүнс, барааны өргөн сонголт, тав тухтай орчин.
-Жижиг дэлгүүр - Ойрхон учраас цаг зав бага шаардагддагаас гадна түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой.
Танай өрхийн өргөн хэрэглээний барааг ихэнхдээ хэн нь дэлгүүрээс худалдаж авдаг вэ?
Өргөн хэрэглээний бараа нь ихэнхдээ өрхийн хэрэглээнд зориулагдсан байдаг. Харин энэхүү өрхийн худалдан авалтыг хэн голчлон хийдэг юм бол?
Судалгаанд оролцогсдын хариулсан байдлаас үзвэл өрхийн өргөн хэрэглээний бараа буюу хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан ахуйн хэрэглээний оо, саван гэх мэт бараануудыг голчлон гэрийн эзэгтэй худалдан авдаг байна. Учир нь дээрх бараа бүтээгдэхүүн нь гэрийн эзэгтэйн хийдэг ажилтай холбоотой байдгаас тэд энэ талын сонголтыг хийхдээ бусад хүмүүсээс илүү байдаг ба эцэстээ энэ нь зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил уургийн хуваарь мэт ойлгогдох болжээ.
Мөн хүүхдүүдийн хувьд эцэг эх нь мөнгө өгч захисан үед л ойролцоох дэлгүүрүүлээс зарим тохиолдолд хүнсний зах, супермаркетаас бага хэмжээний худалдаа хийдэг байна. Тиймээс ч өрхийн худалдан авалтанд бага хувь эзэлдэг. Харин ахимаг насныхан буюу тэтгэврийн насны иргэд өргөн хэрэглээний бараа худалдан авах процесст бараг оролцдоггүй болох нь дээрхээс харагдаж байна.
Танай гэр бүл хүнсний бараагаа яаж цуглуулдаг вэ?
Дээрхээс харахад хүнсний бараагаа бөөнөөр худалдан авах хандлага арай илүү байдаг нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнө дурьдсан шалтгааны дагуу олноор нь аль болох хямд үнээр худалдан авахыг илүүд үздэгээс гадна, ойр ойрхон дэлгүүр хэсэх цаг зав бага байдаг нь үүнд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч хүнсний бараагаа жижиглэнгээр худалдан авах байдал нь багагүй хувийг эзэлж байна.