Дуулиант 25-р тойргийн асуудал шийдэгдэж эрхэм гишүүн тангарагаа өргөн авч нөхдийнхөө магнайг тэнийлгэлээ. Бүхэл бүтэн зургаан cap дуншсаны эцэст 25-р тойргийн сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх гишүүнтэй боллоо.
Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойргоос нэр дэвшиж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хуульч Хишигдэмбэрэлийн Тэмүүжин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр оюутан цагийн нөхөдтэйгээ энэ баярт мөчөө хуваалцаж, Хан-Уул дүүрэгт орших нэгэн тохилог бөгөөд өндөр үнэтэй ресторанд хүлээн авч цайллага хийсэн байна. Гэвч тэрбээр ажилтай хэмээн нэг их удалгүй ангийнхнаасаа уучлал эрэн гарч одсон ажээ.
Сонгуулийн үеэр "Хүнээ мартсан нийгмийг бид хамтдаа өөрчилж чадна" хэмээн цуглаан зохион байгуулж тойргийнх нь сонгогчид "Биднийг төлөөлөн УИХ-д дуугарч байх ёстой. Хууль тогтоох байгууллагад ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлж, хуулийн тогтолцоог эрүүл, зөв болгоход мэдлэг боловсролоо зориулж чадна" хэмээн санал нэгтэй дэмжиж байсан билээ.
Эдүгээ ч тэд "Х.Тэмүүжин гишүүн залуу хүн гэхэд харьцангуй өндөр боловсролтой. Нийгмийг эрүүлжүүлж чадахуйц боловсон хүчин" хэмээн найдаж суугаагаа нуухгүй байна. Тэрбээр цаг үеэ мэдэрч дуу хоолойгоо түмэнд сонсгож, өөрийн гэсэн орон зайг бий болгож чаджээ. Түүний бичиж нийтлүүлсэн Паркинсоны хууль болон монгол парадокс, Зогсолт, Эрх чөлөөний хууль, Төрөөр далайлган сүрдүүлэгчид", Популистуудын "Тахилын ямаа" ба Монголын цөөн бизнесменүүд, Хуульжсан хүнийг өмөөрөх нь, Амьтны ферм ба Монголын улс төр зэрэг нийтлэлүүд уншигчдын сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаж байсан. УИХ-ын хууччуулыг бодвол харьцангуй залуу хүн ч гэлээ түүний эх орноо магтан дуулах дуун цагаан цааснаа хараар тасрахгүй байгаагийн адил бодитоор биелэлээ олж, иргэддээ тус нэмрээ өгөх биз ээ.
Тэрбээр "Бид бодохдоо", "бид үзэхдээ" гэж эрдмийн зэрэг хамгаалдаг БНМАУ-ын эрдэмтэд, тэдний энэ арга барилаас амжилттай суралцсан өнөөгийн "ордны профессор"-ууд л эрх чөлөөнд эзэн байх гэсэн монгол хүний хүсэл эрмэлзлэлийг, хүний төлөө гэж үүссэн шинжлэх ухааны ололтыг, ардчилсан нийгмийн дэвшил хөгжлийг хүнээс нь салган "нийгэмжүүлж" байна.
Тэд л өөрийнх нь хийсэн юм нь юу юм бүү мэд, нэгдүгээр төлөөний бие байхаа байчихсан, бидний л гээд байдаг тэр онол, үзэл бодлоороо өөрөө ойлгож чадахгүй байгаа хувь хүний эрх чөлөөг "хамгийн бага оролцоотой төр, төрөөс дээгүүр хувь хүн" хэмээх үзэл бодлынх нь хамт Монголд таарч тохирохгүй гэж сурталдаж байна. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас Айн Рэндийн адил "олон мянган шударга хүмүүс эрх чөлөөнийхөө үр шим, өөрийнхөө авъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ сайн сайхан амьдралыг бий болгож чадсанаас гадна, далимд нь тийм авъяас байхгүй олон сая хүмүүст урд өмнөх түүхэнд үзэгдэж харагдаагүй тогтвортой амьдралын тохилог орчинг бий болгож өгсөн бөгөөд энэ бол эрх чөлөөний үнэ цэнийн тухай энгийн нэг үнэн" гэж хэлсэн байдаг.
Х.Тэмүүжиний "Үгс" номын эхэнд доктор, профессор Б.Чимид гуай "Үгс таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно" хэмээн өгүүлсэн байдаг. Нэрт нийтлэлч Б.Баабар гуай "Орчин үеийн ихэнх хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээллийг мэдлэгийнхээ хүрээг тэлэх багаж болгон ашигладаг, нийгмийн тийм хэсгийг нь боловсролтой гэж нэрийддэг.
Иймдээ ч Элиот бичихдээ: Мэдээлэл дунд дарагдсан мэдлэг минь хаачив? Мэдлэг дунд дарагдсан ухаан минь бас хаачив? хэмээн шүүрс алдсан нь бий. Мэдээлэл дунд дарагдсан оюуныг чинь ухаж гаргахад "Үгс..." их тус болно" хэмээн рекламдсан байдаг.
Х.Тэмүүжиний "Үгс..." ном хүмүүст ихэд таалагдсан. "Засаг төрийг өөрчилж, өөрийн амьдралаа мэдэж, шийдэж болох таатай нөхцлийг ардчилал өөрсдөд минь оноочихоод байхад, бид бүхэн хэн нэгэн тэвчишгүй дарангуйлагчдаас арай хийж салсан мөртлөө оронд нь өөр нэгийг суулгахыг л яараад байхаас, боолчлолыг тууштай үзэн ядаж, бүр мөсөн салах ёстой эсэхээ бүрэн шийдэж чадахгүй л байх шиг" хэмээн баясч байсан энэ эрхэм ярьж бичдэг шигээ одоо "тулалдах" л үлджээ.
Б.Хувьтөгөлдөр