Чөлөөт эдийн засагтай улс оронд аливаа монополийн хэлбэр байж болохгүй гэж үздэг. Тиймээс төр засгаас нь монополийн эсрэг хууль гарган дагаж мөрддөг билээ. Тэр нь хатуухан хэлвэл харгис хууль байдаг аж.
Ийм байж чадвал зах зээлийн өрсөлдөөн бий болж хэрэглэгчид сонголтоо чөлөөтэй хийдэг байна. Эдийн засагчдын тайлбарлаж буйгаар улстөрчид нь ашиг сонирхолдоо ихээхэн автвал тухайн улсад монополь байдал газар авдаг аж. Харин манай улсын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт ноёрхлоо тогтоох гэсэн байдал ихээр ажиглагдах болсон. Энэ нь улс төр бизнесийнхэн "цус холилдсон", уйлвэрлэл хөгжөөгүй, хуулиа мөрддөггүйгээс болж байгаа гэдгийг ч хэлж байв. Үнэхээр Монголд өрсөлдөхүйц хэмжээний үйлдвэрлэл хөгжөөгүй. Худалдаа арилжаа нь хэдхэн ченжийн гарт төвлөрч байдаг. Бүтээгдэхүүн, барааны ханш тэдний тухайн өдрийн араншингаас шалтгаалж хэлбэлзэж байна гэхэд болно. Бас болоогүй тэд хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ тогтооно. Хэрэглэгчдэд ямар ч сонголт байхгүй болохоор хүссэн хүсээгүй авах л болдог.
Ингээд халаасан дахь хэд нь хүрэхээ байхаар төрдөө бус иргэний нийгмийн байгууллагууддаа хандана. Төрийн төмөр нүүрний цаана бизнесийн ашиг сонирхлын сүлжээ аалзны тор адил сүлжилдсэн байгаа. Тийм байхад иргэдийн уг хаданд хашхирсантай адил замхарна.
Хууль нь ч тэр, төр нь ч ийм л болохоор шударга өрсөлдөөн, монопольд хяналт тавьдаг газар нь ноёдынхоо таалалд тааруулж ажилладаг биз. УИХ-ын гишүүд нефтийн бүтээгдэхүүн импортлогчдыг монополь эрх эдэлж байгааг гэнэт олж мэдээд тэдний асуудлыг авч хэлэлцэж байх юм. Түүгээр ч барахгүй ухсаар байгаад 60 гаруй хувийн ашигтай ажиллаж байгааг нь олж мэдээд нүд нь орой дээрээ гарч татварынх нь хувь хэмжээг нэмэгдүүлж орхив. Хэдэн өдөр салбар хариуцсан сайд, дарга нарыг нь төрийн ордондоо дуудаж ирүүлэн томоохон хэргийг хэлэлцэж байна. Гишүүдийн олж тооцоолсноор нефтийн бүтээгдэхүүн импортолдог зургаан олигархижсан бүлэг байна. Тэдний ашиг хэрээс хэтэрч байгаа тул татвараа нэмнэ. Тэр хэмжээгээр үнээ нэмж болохгүй.
Шатахууныхаа ханшийг нэмбэл хариуцлага тооц гээд л лүндэн буулгаж байлаа. Гэтэл хариуцлага тооцдог газар нь нефтийн бүтээгдэхүүн импортлогчдыг монополь эрх эдлээд байгааг аль эрт олж тогтоогоод хариуцлага тооцдог ч нэмэр байхгүй хэмээн гомдол мэдүүлж байв. Хамгийн сонирхолтой нь 60 гаруй хувийн ашиг олдог өнөөх олигархиудад ердөө 250 мянган төгрөгийн торгууль оногдуулах хуультай.
Тэр нь олигархиудыг хашраах нь бүү хэл харин ч улам даврах боломжийг олгодог байна. Ийм хуультай байж олигархи, монопольтой мянга тэмцээд яах билээ.
Ийнхүү нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын ноёрхлыг илчилсэн нь улстөрчид ард түмэндээ хайртайдаа бус хямралд өртөөд төрийн халаас нимгэрээд ирэхээр хийхээс өөр аргагүй байдалд орсных гэлтэй. Хэрэв энэ гайхал хямрал гээч айлчилж ирээгүйсэн бол олигархижсан зургаан бүлгийн хэтэвч түнтийхээрээ түнтийж хэрэглэгчдийн нуруу бөхийхөөрөө бөхийх байсан байх. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын үнэнийг илчиллээ гээд өөрчлөлт гарсангүй. Нэг үгээр хэлбэл үнэ хямдарсангүй. Уг нь олигархижсан бүлэгнэлийнхэн шатахууныхаа ханшийг 45-90 төгрөгөөр бууруулах боломжтой гэж ам алдсан тал бий. Гэхдээ гишүүдийн шахаанд орж байж хэлсэн болохоор тийм амархан хэрэгжинэ гэдэг лөөлөө бололтой. Энэ асуудлаар Монголын олигархиуд илчлэгдэж дууссан гэвэл үгүй. Өнөөдөр зах зээл дээр шатахуун, гурилын үнэ хямдарчихаад байхад талх, нарийн боов үйлдвэрлэгчид үнээ бууруулалгүй монополь эрхээ эдэлсээр л байна. Талх чихэр, Өгөөж. Атар өргөө зэрэг компаниуд шатахуун, гурилын үнэ нэмэгдсэн өдөртэй зэрэгцээд бүтээгдэхүүнийхээ ханшийг нэмдэг. Тэр ч бүү хэл нэг литр шатахуунаар нэг килограмм бүтээгдэхүүн зөөвөрлөдөг мэт ижил хэмжээнд нэмэгдүүлдэг. Тэр хэмжээгээр амт. чанар нь сайжрахгүй харин ч буурдгийг хэрэглэгчид хэлж байгаа.
Тэгэхээр улстөрчид үнэхээр л ард түмнийхээ төлөө юм бол дараагийн ээлжинд тэднийг төрийн ордондоо дуэлд дуудмаар байна. Тэдний дараа дуудагдах олон салбар байгаа гэдгийг ч хэлье. Хэрэв улстөрчид ард түмний хүсэлтээр монополь эрх эдэлж байгаа салбарынхныг дуэлд дуудах юм бол тэргүүн эгнээнд ченжүүд жагсах болно. Валют, махны ченжүүд хатуухан учраа байх магадлалтай юм.
Монополийг дарах арга
Монополь эрх эдлэгчид зөвхөн Монголд байгаач юм биш. Дэлхийн улс оронд бүрт илэрч байдаг нийгмийн үзэгдэл юм байна. Гэхдээ хуулиа мөрддөг, хэрэгжүүлж чаддаг орон тэднийг газар авахуулалгүй нугачин дарж чаддаг гэнэ. Ойрын жишээ гэхэд манай хойд хөрш ОХУ байна. Ерөнхийлөгч асан В.Путин ерөнхий сайд болонгуутаа монололийн эсрэг хатуухан тэмцэл өрнүүлж улс орноо дэг журманд нь оруулсан байна. Тэрбээр Монополийн эсрэг хорооныхонтой бүтэн өдөр хуралдаж салбартаа ноёрхлоо тогтоосон этгээдүүдийг хатуухан шийтгэх.
Болохгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх лүндэн буулгасан нь биелэлээ олсон гэнэ. Монополийн эсрэг хорооныхон хатуухан үүрэг даалгавар авангуутаа төв, орон нутаг ялгалгүй ажиллаж үнийн хөөрөгдлийг дарж чадсан байна, Мөн нефть олборлогч компаниуд нь бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр зах зээлдээ нийлүүлж байсныг болиулсан аж. Үүний үр дүнд Монголчууд дэлхийн жишигт ойртсон ханшаар шатахуунаа авч байгаа гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Эндээс харахад монополийн эсрэг тэмцэх хамгийн шилдэг арга нь хуулиа л мөрдөх. Мөн тухайн хууль нь нийгмийнхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг байх. Өнөөгийн манай хууль шиг бизнес эрхлэгчдийг давраасан байх эрхгүй аж. Одоогийнхоо хуулиар ажиллавал олигархиуд голийж, хэрэглэгчид хэмлүүлсээр байх биз.
Б.Ургамал