Нийслэлийг энэ гамшгаас салгахаар эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж буй хүмүүсийн нэг нь "Төгрөг нуурын энержи" компанийнхан. Тус компани Хонхорт утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар зэхэж байна. ОХУ-ын "Сибтермо" компаниас утаагүй түлшний технологийг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй нь худалдан авч байгаа юм. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг энэ сард суурилуулж, арванхоёрдугаар сараас нийслэлийн хэрэглэгчдийг утаагүй түлшээр хангаж эхлэх нь. Тэд Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэрээ байгуулна. Уг орд Улаанбаатараас 180 км зайтай оршдог. 3118.1 сая тонн нүүрсний нөөцтэй. 1983-1985 онд хийсэн судалгаагаар уг ордыг хэтийн төлөв сайтай томоохон орд гэдгийг тогтоосон байна.
"Төгрөг нуурын энержи" компани уг ордоос олборлосон нүүрснээсээ утаагүй түлш гаргаж авах юм. Нүүрсний уурхай нь Улаанбаатар, эрчим хүч, төмөр замд ойр, байршил сайтай газарт байрладаг. Тэгээд ч ОХУ төдийгүй Евро Азид тэргүүлж буй технологи ашиглах тул зарим үйлдвэр шиг чанаргүй түлш үйлдвэрлэн хэрэглэгчдийг хохироохгүй. 2008 оноос эхлэн жилд 100-гаад мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 30 хувийг элбэг хангана. Тэр хэрээр хоолой хорсгосон гашуун утаа багасч, утаанаас үүдсэн авто осол, амьсгалын замын өвчин дэгдэх нь цөөрнө. Онгоц цагтаа хөөрч, бууж компаниудад учрах эдийн засгийн хохирол мэдэгдэхүйц багасна гээд тоочоод байвал эерэг үр дүн их гарна.
Манай улсын нүүрсний нөөцийн багагүй хувийг хүрэн нүүрс эзэлдэг. Термококс технологиор утаагүй түлш үйлдвэрлэснээр ийм нүүрсийг эргэлтэд оруулан, мөнгө болгох боломж бүрдэж байгаа юм. "Төгрөг нуурын энержи" компани Төгрөг нуурын хүрэн нүүрсээ АНУ, Герман, ОХУ-д шинжлүүлэн, термококс технологийг ашиглан утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтойг тогтоосон байна. Термококс бол хүрэн нүүрсэнд зориулан бий болгосон технологи аж. "Нийслэлийн ойролцоох чулуун нүүрсний ордуудын нөөц өдрөөс өдөрт багасч байгаа тул хүрэн нүүрсийг ашиглах нь цагаа олсон, үр дүнтэй ажил. Манай компани "Сибтермо" компаниас термококс технологийг нь ашиглах патентын онцгой эрх авсны хувьд Монголын компаниудтай хамтарч ажиллахад бэлэн" гэж "Төгрөг нуурын энержи" компанийн гүйцэтгэх захирал Л.Дүгэржав ярилаа.
Термококс технологийг Монголд ч баталгаажуулна
"Сибтермо"
компанийн захирал Сергей Романович Исламовоос термококс технологийн талаар
сонирхлоо. Тэрбээр эрдэмтэн хүн. Орлогч захирал С.Г.Степанов нь техникийн
шинжлэх ухааны доктор. Тэд хамтран утаагүй түлшний термококс технологийг боловсруулан,
амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
-Бид эрдэм
шинжилгээний байгууллагад ажиллаж байгаад 1990 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны
дараа нүүрс боловсруулах ажил хийж эхэлсэн. Гадаадын олон компанитай хамтран
ажиллаж байна.
-Монголд байгуулах утаагүй түлшний
үйлдвэр дотроо ямар ч утаа угааргүй цэвэрхэн байх болно гэсэн. Энэ үнэн үү?
-Монголд
барих үйлдвэрийн агаар дамжуулах төхөөрөмж нь цехээс тусдаа байх учраас цех
дотор ямар ч тоос босохгүй, цэвэрхэн. Гол нь байгаль орчинд ямар ч сөрөг
нөлөөгүй. Ердийн технологиор нүүрс боловсруулахад аммиак ялгардаг. Фенолийн
хий, эвгүй үнэр, утаа зэрэг хаягдал, хортой хий гардаг.
Манай технологийг ашиглахад ямар ч хорт хаягдал гарахгүй. ОХУ-ын холбогдох яаманд танилцуулан, энэ технологи дэвшилттэй, ирээдүйтэй гэдгийг нотолж, хөрөнгө оруулалт хийлгэсэн.
-Танайх шинээр захиалга авахаас
татгалзахад хүрч байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Шинээр
захиалга авч байгаа. Гэхдээ ажиллах хүчин хүрэлцэхгүй байна. Жил ирэх тусам
захиалга хоёр дахин нэмэгдэж байна. Манай технологийн эрэлт хэрэгцээ ихэсч
байгаа тул 2008 онд хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
-Термококс технологийг гадаадын өөр
ямар улс худалдаж авсан бэ?
-Манайх
Австралитай хамтран холбох бодисгүйгээр брикет хийх технологи туршиж байна.
Монголд бол брикет хийхэд шаврыг холбоос болгож ашигладаг. Үүнгүйгээр брикет
үйлдвэрлэх маш сонирхолтой технологи. Термококс технологийг худалдахаар Чехтэй
гэрээ хийж байна. Нүүрс бол зүгээр л галд хийгээд шатаачихдаг зүйл биш. Маш олон төрлөөр ашиглаж болох түүхий эд
гэдгийг монголчууд ойлгоосой. Бид дараа жилээс нарийн ширхэгтэй кокс хийх технологи
туршина.
-Танай үйлдвэрт цөөхөн хүн ажилладаг
бололтой. Энэ үйлдвэрийг ажиллуулахад зардал багатай юм аа даа?
-Манай
компани 15 хүнтэй. Гол нь мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургах шаардлагатай. Энэ
чиглэлээр сургууль төгссөн хүн дахиад 3-4 жил биднийг дагалдан ажиллаж, туршилт
судалгааны ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалж байж манайд ажиллах мэргэжилтэн
болно.
-Монголын өөр нэг компанийн
төлөө-лөгч ирээд термококс технологийг худалдаж авъя гэвэл худалдах уу?
-"Төгрөг
нуурын энержи" компанид худалдчихсан учраас тэдэнтэй зөвлөнө.
-Танай компанийн хэн нэг нь
"Багануур" ХК-д энэ технологийг худалдах гэж байгаа юм биш үү?
-Бидэнтэй
10 гаруй жилийн өмнө хамтран ажиллаж байсан нэг хүн "Багануур" ХК-д
ийм технологи худалдахаар ярилцсан байна лээ. Энэ үйлдвэрийг би 1996 онд өөрийн
төслөөр барьсан. Тэр хүн миний барьсан үйлдвэрийг худалдаж авсан болохоос
технологи эзэмшээгүй. Энэ технологийн патент надад байдаг юм шүү дээ /үзүүлэв.
-Термококс дэлхий дээрх цорын ганц
шилдэг технологи гэдэгт яаж итгэх вэ?
-Орос болон
ЕвроАзид манайхыг гүйцэх технологи байхгүй. Утаагүй түлшний өөр технологи бол бий.
-Танай технологийг өөр улсад хэн нэг
нь олчихсон байж болох юм. Япон, Америкт ч юм уу.
-Бид ОХУ
болон ЕвроАзийн патенттай. Үүнийг олгохдоо ийм технологи байгаа эсэхийг дэлхий
даяар хайдаг. Хэрвээ Америкт ч юм уу, ийм технологи байсан бол бидэнд патент олгохгүй.
Патент бол дэлхий ертөнц дээр өөр хэнд ч байхгүй тийм зүйлийн баталгаа шүү дээ.
-Монголд энэ патентын эрхийг
баталгаажуулах уу?
-Монголд
"Төгрөг нуурын энержи" компанийн үйлдвэрийг барьж дуусаад Монгол
Улсын Оюуны өмчийн газарт өргөдөл гаргаж, хамтарсан патент авах юм.
Х.Болормаа