Сайд дарга нар “Манай улс хүнсний ногооныхоо дийлэнхийг, төмсөө 100 хувь дотоодоосоо хангаж байна” хэмээн ярьдаг. Үнэндээ аль ч дэлгүүрийн лангуун дээр хятад төмс гэсэн бичиг, шошго харагдахаа больсон.
Гэвч бид импортын төмс идсээр л байна. Өнгөрсөн онд л гэхэд сард ойролцоогоор 2 мянган тонныг урд хөршөөс худалдан авсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно.
Өнгөрсөн оны эхний найман сард бид нийт 15 мянган тонн төмсийг 3.1 сая ам.доллараар худалдан авчээ. Харин энэ онд эдгээр үзүүлэлт буурч, 590 тонн төмсийг 198 мянган ам.доллараар худалдан авчээ.
Шинэ Засгийн газар ажилдаа орсон даруйдаа атрын аяныг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн энэ онд 174 мянган тонн төмс хураан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа. Энэ төлөвлөгөө бүрэн биелбэл бид импортын төмс идэхээ болих уу гэдэгт салбарын яам хариулт өгөх шаардлагатай байна.