gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Эрдэнэбаяр: Анимейшн, комик сонирхогчид ур чадвараа сорьж уралдаанд идэвхтэй оролцоорой

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-07-28
0
Twitter logo

Комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд Манга Авардс улсын анхдугаар уралдаан зарлаж байна.

Энэхүү уралдааныг БСШУЯ, "Нүүдлийн зурган өгүүлэмж" сан, Японы элчин сайдын яам, "Монгол Контент" ХХК, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, "Wedge Holding" Co.LTD, "Fukamizu trading" болон Монгол-Японы төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

"Нүүдлийн зурган өгүүлэмж" сангийн тэргүүн, уран бүтээлч Н.Эрдэнэбаяртай уралдааны ач холбогдол болоод оролцогчдын юун дээр анхаарах ёстой талаар ярилцлаа.

Тэрбээр "Энэхүү уралдаан нь анимейшн, манга комиксыг сурталчлах, түүнийг хийж байгаа залуус, сонирхогч, уран бүтээлчдийг дэмжихийн сацуу хүүхэд залуус өөрсдийгөө нээх  ач холбогдолтой" гэлээ.

-Уралдааныг гурван төрлөөр зохион байгуулж байгаа гэсэн. Тус бүрд нь дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
-Эхний төрөл бол анимейшн. Энэ уралдаанд анимейшн сонирхдог байгууллага, студиуд орох боломжтой. Үүнд бид хэмжээ, формат, ямар нэг төрөл заагаагүй. Сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаанд хийсэн анимейшнээ явуулах боломжтой юм. Эндээс агуулга хийц хэлбэрийн хувьд бид шүүнэ.

Анимейшн нь mp4, full hd өргөтгөлтэй, видеогоо дискэн дээр хуулаад авчрах, эсвэл манай мэйл рүү явуулж болно. Мэдээж нэр, хаяг зэрэг бүх мэдээллээ тодорхой бичих ёстой. Бүтээлээ япон эсвэл англи хэлээр оруулсан байвал маш сайн. Хэлбэр, сэдэв, агуулгыг нээлттэй тавьсан байгаа.

Хоёр дахь уралдаан нь комикс номны уралдаан. Комикс ном нь 24-өөс дээш нүүртэй байна гэсэн шаардлага тавьж байна. Ерөнхийдөө "International Manga awards"-ын шаардлагуудыг удирдамжиндаа оруулсан.  Гадны шүүгчид байх учраас англи, япон хэл дээр бүтээлээ орчуулах шаардлага тавьж байгаа. А3 хэмжээтэйгээр бүтээлээ хэвлэмэл байдлаар ирүүлээрэй. Бид цаашлаад комик төрөлд түрүүлсэн сайн бүтээлийг олон улсын "Манга Авардс"-т жилийн хугацаанд бэлтгэх юм.

Гурав дахь уралдаан нь комик стрипийн уралдаан. Хүмүүс хэдэн нүүрэнд багтаж зурах вэ гэдгийг андуураад байдаг. Комик стрипийг заавал дөрвөн нүдэнд багтаах ёстой. Зохиомжоо босоо хэлбэртэй байлгах ёстой. Бид энэ жил “Хайр” гэсэн сэдвийг сонгосон. Тэгэхээр хайртай холбоотой сэдэв агуулгыг зөвхөн дөрвөн нүдэнд багтааж хүүрнэж үзүүлнэ.

Хэлбэр хийцийг олон янзаар хийх шаардлага байхгүй. Яг нүдэн дотроо зурагнуудаа маш сайн хийх хэрэгтэй.

-Оролцогчдод ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Өнгөрсөн жил бид дөрвөн нүдтэй манганы тэмцээнийг  зохион байгуулж байсан. Нийт 250 гаруй хүн оролцож 300 гаруй бүтээл ирсэн. Сарын хугацаанд зохиогдоход маш идэвхтэй оролцож дөрвөн ялагч Япон явж байлаа. Энэ удаагийн тэмцээнд оролцсон таван ялагчийг Япон явуулахаар төлөвлөж байна.

-Нийтдээ таван хүн Япон явна гэлээ. Аль төрлөөс хэдэн ялагч явах вэ?
-Анимейшний төрөлд ялсан эхний хоёр байр, комик номны төрөлд ялсан эхний хоёр байр, комик стрипийн ялагч зэрэг нийтдээ таван хүн Япон явах юм.

Комик төрөлд сайн бүтээл шаардлага хангасан тохиолдолд тэрхүү бүтээлийг олон нийтэд хүргэх зэрэг төрөл бүрийн шагнал урамшуулал хүлээж байна.

Бүтээлээ наймдугаар сарын 7-ны өдрийг дуустал хүлээн авна. Нийт оролцогчдодоо хэлэхэд насны хязгаар тавиагүй. Мэргэжлийн эсвэл дунд сургуулийн сонирхогч байсан ч оролцож, өөрийгөө сориосой гэж хүсч байна. Бид нийт оролцогчдодоо боломж олгож уралдаанаа энэ оны тавдугаар сард зарласан.

Гадна дотны 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тэмцээнийг шүүх учраас оролцогчид өөрийгөө сорьж, түвшин нь хаана явж байгаа вэ гэдэгт дүнгээ тавиулах юм. Улмаар наймдугаар сарын 14-ний өдөр Монгол-Японы төвд болох арга хэмжээн дээр ялагчдаа зарлаж, цом болон мөнгөн урамшууллыг гардуулна.

GoGo.mn мэдээний агентлаг болон "Нүүдлийн зурган өгүүлэмж" сангийн хуудсаар ороод тэмцээний удирдамж болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Хэрэв та анимейшн, манга, комик сонирхдог бол ур чадвараа сорьж манай уралдаанд идэвхтэй оролцоорой. Амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг Нүүдлийн зурган өгүүлэмж Фэйсбүүк хуудсаар авна уу.

Мөн уралдааны УДИРДАМЖИЙГ энд дарж үзнэ үү.

#манга  #авардс 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан